₮3 саяын даргын цалинг “голсон“ О.Баасанхүү ₮752 саяын ОРЛОГОТОЙ, ₮200 саяын үнэлгээтэй 2 ГАЗАРТАЙ
Ардчилсан намын 35 жилийн ойн баярын хурлын үеэр УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү "АН-аас намайг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар ажиллуулах санал тавьсан. Гэхдээ 3 саяын цалинтай ажил хийхээс 10 саяын цалинтай ажлаа хийгээд явах нь амар байна" гэжээ.
Тэгвэл 3 саяын даргын цалинг голсон О.Баасанхүү ямар хөрөнгөтэйг танилцуулж байна. Тэрээр, 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮752 сая
Гэр бүлийн орлого: ₮47 сая
Орон сууц барилга байгууламж: ₮642 сая /орон сууц -1, оффис-1/
Тээврийн хэрэгсэл: ₮40 сая /Суудлын жижиг машин,Toyota, Crown/
Мал аж ахуй: ₮80 сая /Үхэр-100/
Газар: ₮200 сая /Эзэмших-700м2 нийт хоёр газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮25 сая
Хадгаламж: ₮60 сая
Авлага: ₮100 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Гэвч О.Баасанхүү 2016 онд гишүүн болсон үеийн жилийн орлогоо 22 сая төгрөг гэж мэдүүлж байжээ.
Товчхондоо ₮3 саяын даргын цалинг “голсон“ О.Баасанхүүгийн орлого нь гишүүн болснооc хойш ₮752 сая болж НЭМЭГДЖЭЭ.
Түүний хувьд 2016 онд МАХН-аас УИХ-д сонгогдож, дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2020 оны сонгуульд АН-аас өрсөлдөөд сонгогдож чадаагүй билээ.









