АН-ын удирдлагууд, гишүүд Чингис хааны алтан хөшөө, их цагаан туганд хүндэтгэл үзүүллээ

2025 оны 3 сарын 14

Arslan.mn

Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билигт сайн өдөр Ардчилсан Намын удирдлагууд болон гишүүд Их Эзэн Чингис хааны сүр сүлдийг оршоосон алтан хөшөө, шүтээн их цагаан туг, төрийн хас буу тамганд хүндэтгэл үзүүллээ. 

Хүндэтгэлийн ёслолд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, УИХ-ын дэд дарга УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Х.Тэмүүжин,  С.Эрдэнэболд, Б.Бейсен,  Ц.Мөнхбат, О.Амгаланбаатар, Г.Очирбат, Д.Батбаяр болон Ардчилсан Ахмадын холбоо, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүд, дэмжигчид тус тус оролцлоо.

Хүндэтгэлийн ёслолыг нээж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Цагаан морин жилийн хувьсгалаар Ардчилал ялж бид Их Эзэн Чингис хааны түүхээр бахархах, түүний бүтээсэн үйл хэрэг, үнэ цэн, үнэт зүйлсийг ард түмэндээ болоод дэлхий дахинд таниулж эхэлсэн түүхтэй. Их эзэн Чингис хааны үйл хэргийг үргэлжид санан дурсаж, түүхийн үнэ цэнийг цогцлоон ирээдүй хойч үедээ уламжлан, үндэсний бахархлыг бадраах үүргийг Ардчилсан Нам ухамсартайгаар биелүүлэх болно” хэмээв. 

Нүүдэлчдийн өв соёл, язгуур уламжлалыг орчин цагийн шинжлэх ухаантай уялдуулан олноо таниулах үнэт зүйлсийг тээсэн, үйл хэргийг дэлгэрүүлсэн танхимуудыг нээж ажиллуулах нь зүйтэй. ЕБС-ийн сурагчид эдгээр өргөөгөөр ороод аялан суралцах явцдаа Чингисийн билиг сургаал, Их эзэнт гүрний өвийн тухай судалж тэдгээр нь орчин үед яаж дөрөө харшуулан нийцэж буйг мэддэг байгаасай хэмээн энэ санаачилгыг гаргаж байна хэмээн хэмээн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцууллаа. 

Энэхүү есөн танхим байгуулах санаачилгыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд уйгур бичгээр хөрвүүлэн буулгаснаа уншин танилцуулж Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын дэд дарга УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын гишүүн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт өргөн барилаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
662195
1 эможи

Зочин
2025-03-17 08:47
ганибал эрдэнэцагааны хүүхнийг олон жил бавсан даа
Зочин
2025-03-17 08:46
yum guigaad bsan uu
Зочин
2025-03-16 10:18
Гошин шог
Зочин
2025-03-16 07:50
Registered passport ID card, driving license, visa, green card, residence Birth Certificates, University Degrees,Diplomas,Visas,Marriage bank statement Certificates,Divorce Papers We work for any country in the world, to coordinate Diplomas, Any documents etc .Passport ID DL SSN IELTS,TOEFL,ESOL,CHSK VISA ( Prnt best pro Banknotes dollar , euro. Pounds etc) Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/ 1540 2680762
A
2025-03-15 13:53
Түүхэн киноны зураг авалт юм уу
Зочин
2025-03-14 22:39
Бейсэний гутал цэвэр үү
Зочин
2025-03-14 19:44
Марзан юм хийх юм. Жужиг тоглож байгаа юм шиг. Эрдэмжээсэй билээ!!!
keyboard_arrow_up