Л.Гантөмөр: Иргэд орлогынхоо 80 хувиар зээлээ төлж, 20 хувиар нь амьдарч байна

2025 оны 2 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын тэргүүн Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "

Өнгөрсөн жилийн нэгдүгээр сар болон өнөөгийн мөн үетэй харьцуулахад зээлийн гаралт 31 хувиар нэмэгдсэн байна.

Цалингийн зээл 44 хувиар, тэтгэврийн зээл 29 хувиар, хадгаламж барьцаалсан зээл 19 хувиар өссөн байна.

Нийт банкнаас гарч байгаа зээлийн 31 хувь нь хэрэглээний зээл. Банк, банк бус санхүүгийн байгууллагад давхар зээлтэй 350 мянган иргэн байна. Эдгээр иргэдийн өр орлогын харилцаа 80 хувьд хүрсэн. Олж байгаа орлогынхоо 80 хувийг зээлэндээ төлдөг, үлдэж байгаа 20 хувиар нь амьдардаг. 

Банкин дээр байгаа зохистой харьцаа бол 55-60 хувь байх ёстой. Олж байгаа орлогынхоо 55 хувийг зээлэнд төлж, үлдсэн мөнгөөр нь амьдрах. Ингэж байж банк болон санхүүгийн байгууллага эрүүл байдаг.

Гэтэл манайд банк болон банк бус байгууллагын эрүүл байдал алдагдсан, Санхүүгийн зохицуулах хороо  ажлаа дутуу хийсэн, хяналт тавихгүй байна.

Зээлийн мэдээлэл  дутуу дулимаг байна. Нэг банк нөгөө банк бусаасаа зээлдэгчийн мэдээллийг авч чадахгүй байна. Ойрын үед Санхүүгийн зохицуулах хорооноос өр авлагын харьцааг бууруулах талаар тодорхой ажил хийнэ гэдэг хүлээлт байна. Тэгж байж орлогынхоо төвшинд зээл авдаг, орлогынхоо төвшинд амьдралаа шийддэг байх нөхцөл байдал рүү шилжинэ.

Сүүлийн үед урьдчилгаагаагүйгээр зээл өгнө, орлогоо нотлох албагүй гэдэг сурталчилгаа яваад эхэлсэн. Өр, орлогын харьцаа хамаагүй гэдэг сурталчилгаа хийж эхэлсэн. 

"PC mall" орлого нотлохгүй, урьчилгаагүй "ЗЭЭЛ ӨГНӨ" гэж санхүүгийн олон хууль дүрмийг зөрчсөн РЕКЛАМ хийж байна.

 Өөрөөр хэлбэл, аваад бай, аваад бай, доллараа шатаагаад бай гэдэг сурталчилгаа руу орсон. Төв банк болон Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийнэ гэж харж байгаа." гэв.

Мөн тэрбээр "Бид Гашуун сухайт, Шивээ хүрэн гэх мэт төмөр замын холболтыг заавал хийж, 100 сая тонн нүүрс экспортлох хэрэгтэй. Ингэж байж валютын нөөц тогтворжино" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661908
1 эможи

Зочин
2025-02-24 15:25
Яг үнэн хэлсэн байнадаа уг нь.
keyboard_arrow_up