Амь насаа 3 тэрбумаар үнэлж явсан ТӨХК-ийн захирал Э.Ууганбаяр ₮2,2 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ, ₮557 саяын хадгаламжтай
Саяхан УИХ-ын гишүүн Б.Шижир "ТӨХК-ийн Ууганбаяр гэх захирал 2022 онд өөрийнхөө амь насыг ₮3 тэрбумаар үнэлж, төсвийн 30 саяар даатгуулсан байсан" гэж хэлсэн нь олны анхаарлыг татсан.
Тэр хүн бол Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани болох төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс“ ХХК-ийн захирал Э.Ууганбаяр билээ.
Тэгвэл амь насаа ₮3 тэрбумаар үнэлж, 30 саяар даатгуулсан гэх Э.Ууганбаярын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮80 сая
Гэр бүлийн орлого: ₮92 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,2 тэрбум /орон сууц-1, Зуслангийн байшин-1,Авто зогсоол-2, Үйлчилгээний зориулалттай талбай-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая тээврийн хэрэгсэлгүй
Мал аж ахуй: ₮339 сая /Хурдан удмын адуу-10, Адуу-16, Үхэр-3, Хонь-25, Ямаа-3/
Газар: ₮130 сая /Эзэмших-07га, Эзэмших-699м2 нийт хоёр газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮304 сая
Хадгаламж: ₮557 сая
Авлага: ₮40 сая
Зээл: ₮181 сая гэж мэдүүлжээ.









