АН-ын МЭДЭГДЭЛ : Т.Хасбаатар Ардчилсан намын гишүүн биш

2025 оны 2 сарын 13

Arslan.mn

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж,  "Манай холбооны удирдах зөвлөл хуралдаад, Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг тус намын гишүүнчлэлээс хасаж хөөх шийдвэр гаргасныг албан ёсоор мэдэгдэж байна." гэсэн юм.

Тэгвэл  түүний хийсэн мэдээлэлтэй холбогдуулан АН-аас МЭДЭГДЭЛ гаргажээ.

УГ МЭДЭГДЭЛД:

"Сошиал орчинд өөрийгөө "Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбоо" гэх ТББ-ыг төлөөлж байна хэмээн хэвлэлийн хурал хийж буй иргэн Т.Хасбаатар нь Ардчилсан намын гишүүний бүртгэлд бүртгэлгүй тул Ардчилсан намын ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох боломжгүй юм.

Тэрээр 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт бие даан нэр дэвшсэн гэх мэдээллийг холбогдох газраас бидэнд мэдэгдсэн. Үүнээс хойш иргэн Т.Хасбаатар нь Ардчилсан намд гишүүнээр элсэх хүсэлтээ өнөөдрийг хүртэл ирүүлээгүй болно.

Иймд түүний хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хийсэн дээрх мэдэгдэл нь олон нийтийг төөрөгдөлд оруулсан үндэслэлгүй, хууль бус үйл ажиллагаа болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661743
1 эможи

Зочин
2025-02-13 22:59
Энэ чинь боловсролтой залуу.
Зочин
2025-02-13 15:29
Аан тийм фитнест яваад байдаг нөхөр байнашдээ ерөөсөө бөгс ургаж өгдөгүй хавтгай хошногт л байна бас жаахан худалч юм шиг байгаамаа
keyboard_arrow_up