Б.Гүнбилэг: УИХ-ын гишүүн өнчин хүүхдүүдийн нэр барьж 80 саяын залилан хийжээ. Энэ бүгд УИХ-д огт хамаагүй гэж үү?
2025 оны 2 сарын 13
Хуульч Б.Гүнбилэг өөрийн цахим хуудаснаа " Хамаагүй гэж үү?
- Шахмал түлшний барьцалдуулагчийг сүүлийн хоёр жил хортой юмаар хийснийг биднийг илрүүллээ.
- Угаартлаас болж 700 орчим хүн нас баржээ. За тоогоо тогтлоо шүү. Энэ хоёр өгүүлбэр Засгийн газарт огт хамаагүй гэж үү?
Дараа нь:
- УИХ-ын гишүүн албан тушаалын гэмт хэрэгтээ ял авав. Дээд шүүхээс эцэслэгдэв.
- УИХ-ын гишүүн өнчин хүүхдүүдийн нэр барьж 80 саяын залилан хийжээ. Энэ хоёр өгүүлбэр УИХ-д огт хамаагүй гэж үү?
Дараа нь:
- 2000 орчим хэрэг шүүхээс болоод шийдэгдээгүй. Би баримттай ярьж байна.
- Шүүхээс болоод би авлигалтай тэмцэж чадахгүй байна. Энэ хоёр өгүүлбэр шүүхэд огт хамаагүй гэж үү?
Сүүлийн нэгхэн сард ийм аймар мэдээллүүд сонслоо. Харин ард нийтээрээ бид тэгж л байдаг юм гэсэн шиг байгаа нь л ..." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


1







661738
1 эможи
Зочин
2025-02-14 08:28
good
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс