Т.Хасбаатар: Өнөөдрөөс эхлэн Л.Гантөмөрийг АН-аас хөөж байна

2025 оны 2 сарын 13

Arslan.mn

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар "Манай холбооны удирдах зөвлөл хуралдаад, Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг тус намын гишүүнчлэлээс хасаж хөөх шийдвэр гаргасныг албан ёсоор мэдэгдэж байна.

Тус мэдэгдэлд “Үндсэн хуулийн 3.1, 3.2, 16.1, 16.2, 17.1.1, 39.2, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 7.1, 7.2, 8.1, 8.1.11 Сонгуулийн тухай хуулийн 4.1, 4.2.2, 5.2 заалтад үндэслэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг намын гишүүнээс хөөсүгэй. Цаашид энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийг Ардчилсан намын шат шатны байгууллагууд болон гишүүдэд үүрэг болгосугай" гэж мэдэгдэл гаргалаа.

2016 оноос Монгол Улсад нэг нам засаглаж, асар олон нийгэм эдийн засгийн хохирлыг ард түмэнд учруулсан. 10 гаруй жил сөрөг хүчингүй явж ирлээ. Ардчилсан намыг сөрөг хүчин байж, иргэдийн төлөө ажиллаасай гэж хүссэн.

Гэтэл өнөөдөр Л.Гантөмөр Шадар сайд гэх том албан тушаалд томилогдоод, Ардчилсан намын МАН-ын халаасны нам болгочихсон.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ рүү Л.Гантөмөрт МАН-ын батлаж өг гэж утасдана" гэв.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661736
1 эможи

Зочин
2025-02-13 14:22
АН арай гэж даргатай болоод сонгуульд гайгүй ороод одоо эрх бөрмлцаж байгаа нам болсон нь жонхууд таалагдахгүй байгаа бололтой
Ард-чи-лалар
2025-02-13 12:24
Долийсон новш хуцалгүй тонил
Зочин
2025-02-13 12:14
Зөв
Зочин
2025-02-13 12:06
АН хэзээнээсээ бүтэхгүй. Өмнө нь яаж байлаа даа.
keyboard_arrow_up