Намын дарга нь Ц.Мөнхтуяа гишүүнийг “тэмцэж чаддаг, үзээтэй хүн“ гэж өмөөрөв

2025 оны 2 сарын 12

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяатай холбоотой асуудлаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс сэтгүүлчид асуулт асууж, тодруулав.

АН-ын дарга Л.Гантөмөр "Яг ямар асуудлыг болсныг мэдэхгүй байна. Гэхдээ Мөнхтуяа гишүүн боловсролын салбарт бугшсан авлигатай ганцаараа тэмцэж, олон ч хүнтэй хэрэлдлээ. Өнгөрсөн дөрвөн жилжингээ жагслаа, хэрэлдлээ, захирлуудтай туллаа, үзэлцлээ.

Ц.Мөнхтуяагийн хэдэн жилийн өмнөх бичлэгийг нь гаргаж сэвээд, тодорхой хүмүүс тараагаад байгаа мэдсэн, сонссон.Энэ бол рдчилсан намын гишүүдийн нэр хүндийг унагаах зорилготой байх.   

 Ц.Мөнхтуяа байтугай хулгай дээрэм хийсэн хүн ордноор чинь дүүрэн байна. Та нар нэг багш хүнээр оролдоод яах вэ. Би Ц.Мөнхтуяаг мөнгө авсан гэж бодохгүй байна. Хүний мөнгийг авчихсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.

Багш нарын төлөө зүтгэх хүнийг Ардчилсан намд оруулж ирсэн.Гол нь багш нарын төлөө тэмцэж чаддаг, үзээтэй хүн гэж сонгосон" гэв.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661718
1 эможи

Зочин
2025-02-16 21:55
сонин авгай бна аа хараа ч гүй юм бна ийм гишүүн байдагийм уж
keyboard_arrow_up