Л.Гантөмөр: Намайг хүүхэд байхад ч угаартдаг байсан, өнөөдөр ч угаартсаар байна

2025 оны 2 сарын 12

Arslan.mn

АН-ын дарга, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр "Хүүхэд байх даа нүүрс түлдэг байхад би ч угаартаж байсан. Өнөөдөр ч угаартаж байгаа. Багануурын нүүрсийг түлж байгаа нь ч тэр. Бид угааргүй түлшийг гаргах ёстой. Өнөөгийн нүүрс угаартай гэдэг нь тодорхой байна. Түлшинд гаднын хорт бодис хийсэн гэдэгт би итгэхгүй байгаа. Угаасаа нүүрс бол угаартуулдаг" гэв.

Мөн тэрбээр "Би 126 хүнийг нэр дэвшүүлэх дээ бүгдтэй нь гэрээ байгуулсан. Намынхаа бодлогыг дагана гэсэн гэрээтэй. Гэрээг зөрчвөл намаас хасна, өөр олон төрлийн шийтгэл байж болно. Нам улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй. Дөнгөж Засгийн газар байгуулагдаад 6 сарын дараа урваж байгаа хүмүүс цаашдаа энэ намд хань болох уу? Дараагийн сонгуульд энэ нам ийм хүмүүсийг дэвшүүлэх үү? Улс төрийн зөвлөлийн гишүүд энийг заавал ярина гэж байгаа. Ойрын үед Улс төрийн зөвлөлийг хуралдуулж Засгийн газрыг огцруулна гэсэн хүмүүстэй холбоотой асуудлыг нэг талдаа гаргана" гэв.

Түүнчлэн Ц.Мөнхтуяа гишүүний талаар Л.Гантөмөр сайд "Ц.Мөнхтуяа гишүүн боловсролын салбарт бугшсан авлигатай ганцаараа хэрэлдэж байсан. Өнгөрсөн дөрвөн жилжингээ жагслаа, хэрэлдлээ, захирлуудтай туллаа, үзэлцлээ. Өнөөдөр хэн нэгэнтэй хэрэлдээгүй. Ц.Мөнхтуяагийн хэдэн жилийн өмнөх бичлэгийг нь гаргаж сэвээд, тодорхой хүмүүс тараагаад байгаа мэдсэн, сонссон. Ц.Мөнхтуяа байтугай хулгай дээрэм хийсэн хүн ордноор чинь дүүрэн байна. Та нар нэг багш хүнээр оролдоод яах вэ. Би Ц.Мөнхтуяаг мөнгө авсан гэж бодохгүй байна. Хүний мөнгийг авчихсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661714
1 эможи

Зочин
2025-02-13 10:49
Гантөмөр албан тушаалын төлөө хулгай луйварын төлөө ёстой яахаас ч буцахгүй болсон байна. Энэ хүний хулгай луйврыг шалгах ёстойг улс мартаагүй баймаар юм.
зочин
2025-02-13 09:56
ийм л адгын шаар юмаа улс орноо өөд нь татаач уруудаад л бгаа юм бишүү Гантөмөрөө
bolor
2025-02-13 08:33
Appratnikhaa hemjeend yarikh yumaa .
Зочин
2025-02-12 15:40
Энэ бүр хүн биш болжээ
keyboard_arrow_up