Сонгуульд бүдэрсэн ч консул болох хүсэлтэй “Экс гишүүн“ Б.Баярсайхан ₮4.5 тэрбумын орон сууцанд амьдардаг
Төрийн тусгай алба болох дипломат албанд мэдлэг боловсролтой мэргэжлийн хүмүүс томилогдон ажиллах ёстой. Гэхдээ өмнө нь улс төрийн шийдвэрээр олон буруу томилгоо хийж байсан жишээнүүд олон. Консулыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн томилдог бол Элчин сайд нарыг УИХ-аар оруулж, зөвшилцдөг.
Энэ хүрээнд өнгөрсөн оноос дипломат төлөөлөгчдийн томилгоо эхнээсээ албажиж эхлээд байна. Тухайлбал, Ардчилсан намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилсон. Мөн БНСУ-д саатуулагдаж, торгууль төлөн мултарч байсан Д.Одбаярыг өнгөрсөн 2024 оны аравдугаар сард ерөнхий консулаар томилсон. Түүнчлэн ХҮН намын З.Лхагвадоржийг Эрээн хотод суух Ерөнхий консулаар томилоод буй.
Дээрх байдлаар ерөнхий консул, дэд консулын томилгоо нь иргэд, олон нийтээс багагүй шүүмжлэл дагуулж байгаа нь дараагийн хүмүүсээ томилохдоо өндөр шалгуур тавихыг анхааруулсан үйлдэл болж байна.
Гэтэл өнгөрсөн сонгуулиар нэр дэвшээд ялагдсан УИХ-ын экс гишүүд Элчин сайд болохоор гүйж эхэлсэн тухай мэдээлэл гарах боллоо.
Жишээлбэл, өнгөрсөн УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялагдсан УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан консулаар ажиллах хүсэлтийг намдаа гаргасан гэх мэдээлэл гараад буй.
Тэгвэл консул болох хүсэлтэй экс гишүүн Б.Баярсайханы 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮151 сая
Гэр бүлийн орлого: ₮94 сая
Орон сууц барилга байгууламж: ₮4.5 тэрбум /Амины орон сууц -1/
Тээврийн хэрэгсэл: ₮234 сая /Жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200, Жийп болон туулах чадвар өндөр 1 нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮92 сая /Адуу-10, Үхэр-50, Хонь-100 /
Газар: ₮61 сая /Эзэмших-456м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮20 сая
Авлага: ₮110 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.









