АН-аас гарна гэж “айлгаж“ явсан гишүүн асан З.Нарантуяа өөрсдийгөө улс төрчдийн өндөр босгыг тавьсан ЭМЭГТЭЙЧҮҮД гэв
УИХ-ын 2024 оны сонгуулиар Ардчилсан намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа нь бусдыг элдвээр доромжилж, зүй бус харилцаа гаргасан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Тэгвэл намынхан нь ч түүнийг шүүмжилж эхэлж байгаа аж.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны улс төрчийн стандартыг энэ хүүхнүүд олон жилийн хүч хөдөлмөрөөрөө өндрөөс өндөрт тогтоосон юм. Захын гудамжны хүүхнээр энэ өндөр босгыг нураалгахыг хэрхэвч зөвшөөрөхгүй, сорри, эргүүлэн тат аа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Мөн тэрээр АЭХ-ны үе үеийн ерөнхийлөгч нарын зургийг хавсаргасан байна.
Эргэн сануулахад, АН-аас гарна гэж “айлгаж“ явсан гишүүн асан З.Нарантуяа гэхийн учир нь 2024 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам дотроо бужигнаж, улстөрчид гомдлын мөр татуулсан. Тухайн үед УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа намын жагсаалт байтугай тойрог ч үгүй хоцорч "Ардчилсан нам"-ын хаалгыг савж гарахдаа тулж байв. Тухайн үед З.Нарантуяагийн нэр бичигдэх ёстой жагсаалтын дөрөвдүгээрт С.Цэнгүүнийг бичсэн тул тэрбээр АН-аас гарч буйгаа мэдэгдсэн.
Гэхдээ явсан нохой яс зууна гэгчийн өнөөдөр тэрээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалд очсон сууж буй.









