“Утааг ялсан“ гэж өөрийгөө ₮78 саяар шагнаснаа Ц.Пүрэвхүү мартсан бололтой
Утааны эсрэг жагсаал хийж, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх болтлоо дээшсэн "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын Ц.Пүрэвхүү өөрийн цахим хуудаснаа "Утаанд улс үндэстэн үр хүүхдүүдээр нь утаж, эс үйлдэхүйгээс нь болж 700 гаруй хүн амиа алдсан байхад Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцохоо умартаад түүнээс шударга ёс нэхсэн Ч.Лодойсамбуугийн байрны түрээсийг хэлэлцэж суух ч гэж дээ. Ямар дорой, болхи тоглодог юм бэ" гэжээ.
Үүнээс харахад, "Утааг бууруулсан" гэж өөрийгөө 78 саяар шагнаснаа Ц.Пүрэвхүү мартсан бололтой.
Тухайн үед олон нийт бухимдахдаа "Утаа огт буураагүй. Ялангуяа, Ц.Пүрэвхүү нь утааны эсрэг цогтой тэмцэгч гэж явж байсан хэрнээ өөртөө цалин авсан нь ёс зүйгүй үйлдэл" хэмээж байв.
Эргэн сануулахад, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг сонсох үеэр тус компанийн ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө хэрхэн шагнаж, урамшуулал олгосон талаар мэдээлэл ил болсон.
Тодруулбал, "Утааг бууруулсан" хэмээн НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг 2018-2022 онд 64 сая төгрөгөөр, "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын Ц.Пүрэвхүүг 78.7 сая төгрөгөөр, Х.Нурлат 37.8 сая төгрөгөөр тус тус шагнуулсан байдаг.
“Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд 1 их наяд төгрөгийн алдагдалтай мөртлөө жилийн эцсээр 1.1 тэрбум төгрөгөөр өөрсдөөгөө урамшуулж шагнасан. Үүнд Монгол Улсын Үндэсний аудитын газар “Зөрчилгүй” гэдэг дүгнэлт гаргаж өгсөн байдаг.









