ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан Д.Цогтбаатар ₮560 саяын ҮЛ ХӨДЛӨХ, ₮284 саяын үнэтэй 2 машинтай бол ₮99 саяын үнэлгээтэй 11 ГАЗАРТАЙ

2025 оны 2 сарын 06

Arslan.mn

ТЕГ-ын сөрөх тагнуулын албаны дарга асан Д.Цогтбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилжээ.

Тодруулбал, Д.Цогтбаатар нь Ерөнхий сайдын Хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөх зөвлөх хэмээх албан тушаал хаших юм байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын  ажлыг хариуцан, Ерөнхий сайд-намын даргад зөвлөх ажээ.

Тэрбээр улсын нууц задруулсан хэргээр шалгагдаж улмаар шүүхээс ял сонсож байсан юм. Энэ тухайгаа өөрийнх нь удирдлага болох ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өөрт нь удаа дараа хууль бус даалгавар өгч, хилс хэрэгт унагасан хэмээн мэдэгдэж байв.

Тэгвэл Д.Цогтбаатарын АТГ-т мэдүүлсэн 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮25 сая
Гэр бүлийн орлого: ₮30 сая
Орон сууц барилга байгууламж: ₮560 сая /орон сууц-1, зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮284 сая 

  • Суудлын жижиг машин,Toyota RAV 4 
  • Жийп болон туулах чадвар өндөр BMWX-5 маркийн нийт хоёр тээврийн хэрэгсэлтэй /

Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮99 сая /Өмчлөх-0.5га, Эзэмших-570м2, Эзэмших-691м2, Эзэмших-699м2, Эзэмших-700м2 зэрэг нийт 11  газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮10 сая
Бэлэн мөнгө:  ₮55 сая
Авлага:  ₮190 сая гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661598
1 эможи

ааа
2025-02-10 15:26
Шүүхээс гадны иргэнийг шантаажилж луйвар хийсэн нь тогтоогдсон ялтан шүү дээ. Хулгайч нарыг төрд залаад байхаар иргэд дургайцаад байгаа юм шдээ данхаа
Зочин
2025-02-06 14:41
Энэ муухай хэлмэндүүлэгч Хурц нарын үүр уурхайг нэгмөсөн бутцохиж шудрага журамыг сэргээгээрэй.
keyboard_arrow_up