ШУУРХАЙ: Булганы Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах санал хүргүүлжээ
2025 оны 2 сарын 05
Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах санал хүргүүлжээ.
Тодруулбал, Засаг дарга Д.Пүрэв-Очирыг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэн тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид огцруулах албан бичгийг ИТХ-ын даргад өргөн барилаа.
Тухайлбал, Засаг дарга Д.Пүрэв-Очир нь Хутаг-Өндөр сумын Засаг дарга О.Далайцэрэнг томилохдоо хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзжээ. Мөн аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2. "төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэх шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








661585
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс