Хотын дарга болох мөрөөдөлтэй Э.Эрдэнэжамъянг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ

2025 оны 2 сарын 05

Arslan.mn

Н.Энхбаяр даргатай МАХН-д ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъянг Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилжээ.

Тэрбээр Монгол Ардын Нам хариуцсан зөвлөх хэмээх албан тушаал хаших юм байна.

Өөрөөр хэлбэл, МАН-ын төлөвлөсөн ажлыг хариуцан, Ерөнхий сайд-намын даргад зөвлөх ажээ.

Ташрамд дурдахад, хэвлэл өгсөн ярилцлагадаа "Би хувийн амбицаа 2020 онд Хотын дарга болно гэж харж байгаа. МАХН-ын асар том зорилго бол Монгол Улсын хөгжлийг цогцоор нь багтаасан том шийдэл болох жаргалын найман хотыг байгуулах юм. Найман хотдоо үйлдвэр, ажлын байр бий болгосноор Монгол Улс цоо шинээр хөгжинө." гэж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661571
1 эможи

keyboard_arrow_up