АН-ын генсек Н.Ганибал ₮147 саяар үнэлэгдэх 98 АДУУТАЙ, ₮500 саяын АВЛАГАТАЙ
2024 оны сонгуулиас хойш УИХ-ын гишүүн асан Н.Ганибал АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Тэрээр сонгуульд ялагдал хүлээсэн ч намын нөхөд нь итгэл хүлээлгэж ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулсан юм.
АН орон нутгийн сонгуульд муу амжилт үзүүлсэн ч түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөнгүй. Харин ч эсрэгээрээ өнөөдөр түүнийг АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нь жинхлэн томиллоо.
Тэгвэл түүний АТГ-т мэдүүлсэн 2023 оны ХОМ-ыг танилцуулъя.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮189 сая
Гэр бүлийн орлого: ₮106 сая
Орон сууц барилга байгууламж: ₮300 сая /орон сууц-1, авто зогсоол-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮45 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Nissan Qashqai/
Мал аж ахуй: ₮147 сая / Адуу-98 /
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮26 сая
Авлага: ₮500 сая
Зээл: ₮0 ая гэж мэдүүлжээ.