Э.Бат-Үүл: Би Улаанбаатар хотын дарга байсан хүн.Саналаа хэлээч гэхээр нь хэлж байна. Үүнд юу нь буруу гэж..
Шуурхай штабын зөвлөхөөр ажиллахаар болсон талаар мэдээлэл гарсан. Үүнийг нь намынх нь зарим нөхөд шүүмжилж байгаа юм.
Тэгвэл энэ талаар Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийг нь шүүмжилж буй нөхөддөө хандан "Хотын бүтээн байгуулалтын штаб нь хурдны замаар суурь хийсэн Улаанбаатар хотын шинэ ерөнхий төлөвлөлт рүү шилжиж байгаа юм билээ. Энэ өөрчлөлтөө УИХ-аар оруулах, хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөө тодорхой болгох хэрэгтэй гэж би зөвлөсөн. Би Улаанбаатар хотын дарга байсан хүн. Санаа бодлоо хэлэх эрхтэй. Энэ тухайгаа 16 онд ажлаа өгснөөсөө хойш уйгагүй хэлж, бүр “Хотын даргад зөвлөцгөөе” нэртэй контент хүртэл хийж ирсэн.
Бас аль нэг намын цахилгаан станц, зам барилга, дахин төлөвлөлт, цэвэрлэх байгууламж, дэд бүтэц гэж байдаггүй юм гэж хэлсээр байтал МАН бидний хийж байсан ажлыг 2016 оноос хойш улстөржүүлэн гацаасан. Би энэ тухай гомдол мэдүүлсээр ирсэн. Харин одоо саналаа хэлээч гэхээр нь хэлж байна. Үүнд юу нь буруу гэж" гэсэн тайлбар хийжээ.