Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дагаж Бээжинд очоод гурван “санамж” байгуулжээ
2024 оны 12 сарын 16
Улаанбаатар хотноо 2014 оны наймдугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо үзэглэсэн “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-тэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна.
Дээрх хэлэлцээрийн төслийг “Энержи ресурс” ХХК боловсруулж, түүнийг нь “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн удирдлагууд барьж яваад ГХЯ-аар дэмжүүлсэн байдаг. Уг төслийг 2013 оны аравдугаар сарын 25-нд Бээжинд байгуулсан санамж бичгийн хүрээнд боловсруулсан гэдэг.
Тодруулбал, “Гашуунсухайт төмөр зам”-д хувь эзэмшигч компанийн төлөөллүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Хятадад албан ёсны айлчлал хийх үеэр дагаж очоод “Консорциумын гэрээ”, “20 жилд 1.0 тэрбум тн нүүрс нийлүүлэх гэрээ”, “Боомтын төмөр замыг хэрэгжүүлэх төслийн гэрээ” гэсэн гурван санамж бичиг байгуулж байжээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660662
1 эможи
zochin
2024-12-16 18:27
Altanhuyg hezee eok bolchihvoo
Зочин
2024-12-16 17:02
утаании талаараа яараичээ
Иргэн
2024-12-16 10:10
Бас л Хятадуудын гар хөл
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс