Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тээврийн хэрэгсэлгүй ч 82 сая төгрөгийн ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

2024 оны 10 сарын 25

Arslan.mn

Өмнөговь аймгийн ИТХ анхдугаар хуралдаанаар хийж, өчигдөр аймгийн Засаг даргаар Н.Энхбатыг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.

Тэрбээр 1985 онд Өмнөговь аймагт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй.

Тэгвэл шинээр Өмнөговь аймгийг удирдах Н.Энхбатын  АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 45 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 39 сая хэмээн мэдүүлжээ. 

Мөн 176 сая төгрөгийн үнэ бүхий  орон сууцтай бөгөөд өөрийн гэсэн тээврийн хэрэгсэлгүй хэмжээн мэдүүлжээ.

Мөн 33  саяар үнэлэгдэх /Адуу-25, Хонь-18, Ямаа-41 / малтай, 30 сая төгрөгийн эзэмших газартай,  82 сая төгрөгийн үнэт эдлэлтэй  хэмээн мэдүүлсэн байна. 

Түүнчлэн 32 сая төгрөгийн хадагламжтай бөгөөд зээлгүй байна.

2020-2023 онд тус аймгийн Засаг даргын орлогчоор ажилласнаар  Н.Энхбатын  өөрийн орлого нь   83 сая төгрөгөөс  54 сая төгрөг болж БУУРЧ, харин  гэр бүлийн  орлогогүй гэж мэдүүлж байсан бол одоо 39 сая төгрөг болж  НЭМЭГДЖЭЭ.

Дашрамд дурдахад,  Н.Энхбатын хувьд 2007 оноос хоёр жилийн хугацаанд УИХ-ын гишүүн асан "Ажнай" Д.БатЭрдэнийн туслахаар ажиллаж байсан. Аймгийнхаа ИТХ-д нэг бус удаа сонгогдсон нэгэн. Мөн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2023 оны тавдугаар сард Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар томилогдсон билээ.

Мөн эргэн сануулахад, түүнийг 2022 оны баяр наадмын үеэр улсын заан Н.Жаргалбаяртай утсаар ярьсан Өмнөговь аймгийн засаг даргын орлогч гэдгээр нь олон нийт маш сайн мэднэ. Тодруулбал түүний даваа наймаалцсан байж болзошгүй бичлэг наадмын үеэр цацагдаж олны шүүмжлэл дагуулж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659768
1 эможи

keyboard_arrow_up