Н.Лхагвадорж Засаг дарга болсноор гэр бүлийн орлого нь 13 саяас 333 сая төгрөг болж ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ

2024 оны 10 сарын 24

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр (2024.10.23) хуралдаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, анхдугаар хуралдааны дэгийн дагуу төлөөлөгчдөөс санал хураах ажиллагаа зохион байгуулж, төлөөлөгчдийн олонхын санал авсан Нацагдоржийн Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн,  Ерөнхий сайдад уламжлахаар болжээ. 

 2021-2024 онд тус аймгийн Засаг даргаар ажилласан Н.Лхагвадорж ийнхүү улиран ажиллахаар сонгогдлоо.

Тэгвэл улиран ажиллахаар сонгогдсон Н.Лхагвадоржийн  АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 49 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 333 сая хэмээн мэдүүлжээ. 

Мөн 600 сая төгрөгийн үнэ бүхий  орон сууц, хашаа байшинтай,  215 сая төгрөгийн Toyota Land Cruiser 200 , Toyota, spacio  маркийн машинтай,  18 саяар үнэлэгдэх малтай ,100 сая төгрөгийн эзэмших газартай,  15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй  хэмээн мэдүүлсэн байна. 

Мөн 127 сая төгрөгийн хадагламжтай бөгөөд зээлгүй байна.

2021-2024 онд тус аймгийн Засаг даргаар ажилласан Н.Лхагвадоржийн   хувьд  3 жилийн хугацаанд өөрийн орлого нь   125 сая төгрөгөөс  49 сая төгрөг болж БУУРЧ, харин  гэр бүлийн орлого нь 13 саяас 333 сая төгрөг болж ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
659745
1 эможи

keyboard_arrow_up