4 жил Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажилласан М.Идэрбат ганцхан “приус“ машинтай гэж мэдүүлжээ

2024 оны 10 сарын 22

Arslan.mn

Сүхбаатар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар М.Идэрбатыг  аймгийн Засаг даргаар томилохоор болжээМ.Идэрбат нь 2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга, 2020 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа юм. Ийнхүү улиран ажиллахаар болжээ.

М.Идэрбат нь авлига, албан тушаалын хэргээс яллагдагчаар татагдан шалгагдаж байсан. Тодруулбал,  Засаг даргаар ажиллахдаа  өөрийн хадам дүүгийн авто угаалга, гражийн зориулалттай газрын төлбөрөө төлөөгүй байхад  хууль зөрчиж, бусдад шилжүүлж давуу байдал бий болгосон,  мөн нэр бүхий УИХ-ын гишүүний эзэмшлийн газрыг эзэмших эрхийг нь хууль зөрчиж, түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлж, давуу байдал бий болгосон байж болзошгүй хэрэгт шалгагдсан. 

Түүнчлэн М.Идэрбат нь “Хүрд“ ХХК-иас 3 өрөө орон сууц хахуульд авсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байсан.

Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй нэр бүхий компанийн захиралтай шинэ суурьшлын бүс байгуулах, түлхүүр гардуулах нөхцөлтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг өгч 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсний хариуд нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  3 өрөө үл хөдлөх хөрөнгийг хахуульд авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байсан удаатай.

Тэгвэл улиран ажиллахаар сонгогдсон М.Идэрбатын АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “75 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 59 сая хэмээн мэдүүлжээ. 

Мөн 300 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, хашаа байшинтай,  28 сая төгрөгийн  үнэ бүхий Toyota, Prius   маркийн  машинтай, 53  сая төгрөгөөр үнэлэгдэх малтай /үхэр-4, хурдан удмын адуу-3, адуу-52/, 25 сая төгрөгөөр үнэлэгдэх  газартай,  50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй  хэмээн мэдүүлсэн байна.

Мөн 43 сая төгрөгийн хадагламжтай бөгөөд 37 сая төгрөгийн зээлтэй байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659712
0 эможи

Гэрлээ
2024-10-22 15:55
Олон жил засаг хийгээд монополь эрх тогтоож нам гэж талцаад ажил нь явахаа больсон ус цахилгаан дулаанаа шийдэж чадаагүй өөрийнх нь амьдрал данхайсан иргэдээ ялгаварлан гадуурхсан нам гэж алалцуулсан засаг ноён доо. Одоо солих цаг нь болсон
keyboard_arrow_up