Х.Нямбаатарын багт “Женко“-ийн цэрэг ШУРГАЖЭЭ

2024 оны 10 сарын 21

Arslan.mn

Засаг даргын хоёрдугаар орлогч, Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдаж байсан З.Төмөртөмөө нь өмнө нь ажлын хариуцлага алдаж, хараагүй иргэдийг доромжилсон,  хичээлийн жилийн нээлтийн өдөр хүүхдийнхээ ангийн багшид үнэт эдлэл бэлэглэн, мөн  "дарга нараасаа түрүүлж ажилдаа ирдэг бай" гэж томордог зэрэг олон ч асуудалд нэр холбогдож явсан нэгэн.

Түүний хувьд УИХ-ын дарга асан Г.Занданшатарын нэрийн доор анх Д.Сумьяабаатарын үед Нийслэлийн Засаг даргын орлогчоор очиж, гэнэт тодорсон ч тухайн үед хариуцлага алдаж, ЗГХЭГ-т хүртэл шалгуулж байсан. 

Улстөрийн талаар “А”-ч мэдлэггүй, Г. Занданшатар даргын хар бор ажлыг амжуулж, төрийн ордноор эргэлдэж цүнх барьж үзсэн түүнд 2020 оны нийслэлийн сонгууль ёстой мөрөөдөл шиг нь хол байсан. Гэхдээ 2024 онд СОХОР АЗААР НИТХ-ын сонгуульд ялсан. 

Тэрээр УИХ-ын сонгуулийн дараагаас УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөнөөс салахаа байжээ.  Үүнээс ч харахад, саяхан болсон орон нутгийн сонгуулиар З.Төмөртөмөө нь нутгийн ахаас дэмжлэг авсан гэх яриа ч үнэний ортой бололтой. Өөрөөр хэлбэл З.Төмөртөмөөг улс төрд хөтөлсөн нам нь "МАН" биш  Женко буюу Х.Баттулга болж таарав уу... 

Наанаа гоё ганган харагдаж, сэргэлэн, толгойтой залуу гэсэн бодлыг бусдад төрүүлж чадаж байгаа ч цаанаа “хар, хор” дунд хутгалдчихсан байгаа бололтой. 

З.Төмөртөмөөгийн  АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Түүний  жилийн  орлого нь 44 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн  орлого 48 сая төгрөг байна.  340 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууцтой. 2022 онд  Lexus 570, Toyota Mark2  маркийн автомашинаа 93 сая төгрөгөөр үнэлж байсан бол 2023 онд өөрийн гэсэн тээврийн хэрэгсэлгүй гэж мэдүүлжээ.

Мөн  150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 199 сая төгрөгийн ЗЭЭЛТЭЙ “Түрүү Инфо эжэнси” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэж   мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659680
1 эможи

Зочин
2024-10-21 20:16
Залуучуудыг зүгээр ажил хийгээч ээ
улс төрд орсон
2024-10-21 16:58
улс төрд орохдоо хоосон байсан нөхөр одоо хагартлаа баяжсан даа
Зочин
2024-10-21 15:56
Хаха тэгээд буруугаа энэ лаларлуу чихэх үүү
Зочин
2024-10-21 15:07
Новшийн юм болж дээ
keyboard_arrow_up