Э.Бат-Үүл: Би өөрийгөө Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшүүлж байна
Орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотой нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл цахим орчинд байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Нэг, би өөрийгөө Нийслэлийн Ардчилсан Намын даргад нэр дэвшүүлж байна.
Хоёрт, тэр жил манай намд Эрэлийн намаас ирсэн, МАН-ын даргын зөвлөх, Путины агент Жэнкогийн барьцаанаас АН-аа чөлөөлнө. Гуравт, МАН-ын дарга Оюун-Эрдэнийн барьцаанаас АН-аа чөлөөлж ,манай намын бүх гишүүд намын удирдлагаа сонгодог байсан ардчилсан эрхийг гишүүддээ эргүүлж олж өгч, МАН-ын дарга “далдуур манай намын удирдлагыг шийддэг” болсныг таслан зогсооно. Дөрөвт, Улаанбаатараа “хэрүүлийн бузар”-аас чөлөөлж, нэн орчин цагийн хотын жишигт хүргэх ажлыг сэргээн үргэлжлүүлнэ. Тавд, хувийн өмчийн шудрага бүтээлч ид шидийг бүрэн ашигладаг хот болгоно" хэмээн жиргэжээ.









