С.Амарсайхан: Хашаандаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлж, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүлнэ
Монгол Улсын Шадар Сайд, Налайх Дүүргийн Монгол Ардын Намын Хорооны Дарга Сайнбуянгийн Амарсайхан болон Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн 7-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Нямаагийн БАТБОЛД, Ооройн ЭНХТАЙВАН, Цэрэнсамбуугийн ГАНЧИМЭГ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 12-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Дамдинсүрэнгийн ОТГОНСҮРЭН, Дашзэвэгийн НАЯНБАЯР нар 7-р хорооны иргэд сонгогчидтой уулзлаа.
Энэ үеэр "Ахмадын өргөөтэй болох, хашаандаа сайхан амьдрах боломжийг хангах инженерийн шугам сүлжээнд холбогдох, тохилог орон сууц. Энэ бол 7-р хорооны иргэдийн нэр дэвшигчдэд санал дэвшүүлж буй онцлох асуудлууд байлаа. Монгол ардын нам иргэдийнхээ амьдралыг сайн мэдэх , Налайх дүүрэгтээ төрж өссөн чадварлаг мэдлэгтэй багийг энэ удаад илгээж байна." гэдгийг онцлов.
Налайх дүүргийн 7-р хороо нь 6100 иргэнтэй. Энэ хороонд 2500 орчим хүүхэд, 1100 гаруй ахмад настан амьдарч байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэгтэй адил Налайх дүүргийн угтах хэсэгт орших уг хороонд 2020-2024 онд 24,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалт хийгээд байна.
Жишээлбэл: 7-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 700 хүний суудалтай Спорт цогцолборын барилгыг ашиглалтад орууллаа. Мөн сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулснаар 7-р хорооны бүх хүүхэд цэцэрлэг, сургуульд 100 хувь хамрагдах боломжтой болоод байна.Түүнээс гадна нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний зам засварын ажлыг хийж гүйцэтгэжээ.
“Бүсчилсэн Хөгжлийн Жишиг Стандарттай Налайх Хот”-оо Бүтээн босгоход иргэн бүрийн оролцоо чухал юм.









