4 жилд хийсэн “ажилгүй” Н.Учралын найз Д.Ганболд тойргоо сольж, СБД-ийн ИТХ-д өрсөлдөнө

2024 оны 9 сарын 24

Arslan.mn

2020 онд Баянзүрх дүүргээс ИТХ-д сонгогдож байсан Доржсүрэнгийн Ганболд өнөөдөр тойргоо сольж, нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ-д МАН-аас нэр дэвшихээр болжээ.

Түүний хувьд Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлөх бүрэн эрхийн  хугацаа нь дуусаагүй байхад одоо Сүхбаатар дүүрэгт дэвших гэж зүтгэж эхэлжээ. Учир нь сонгогдсон тойрогтоо өнгөрсөн 4 жилийн хугацаанд юу ч хийгээгүй түүний хувьд энэ удаа  тойргоо сольж, найз Н.Учралаа дагахаас өөр арга ч үгүй биз ээ.

Товчхондоо, Д.Ганболд нь УИХ-ын гишүүн, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Н.Учралыг бараадаж, сандал суудалд залрах хүслээ биелүүлэхээр улайрч эхэлсэн нь энэ.

Тойргоо сольж, том хүнийг дагасан түүнийг Сүхбаатар дүүргийнхэн сонгох болов уу... 

Иргэдээ төлөөлж, ихийг хийнэ гэж суудалд очдог ч сандал суудалд залраад ирэхээрээ иргэдээсээ зугтааж, тэдний эсрэг ажиллах түүнд итгэх хүлээлгэх иргэд хэр олон бол гэдэг нь сонирхолтой байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659088
1 эможи

keyboard_arrow_up