100 жилийн түүхтэй МАН-д нэр дэвших хүн олдохгүй АН-ын ҮБХ-ний гишүүн байсан Б.Дөлгөөнийг гуйж явна

2024 оны 9 сарын 24

Arslan.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд эдийн засагч Б.Дөлгөөн МАН-аас Сүхбаатар дүүрэгт дэвшихээр болжээ.

АН-ын гишүүн, ҮБХ-нд нь багтаж явсан түүний хувьд саяхан МАН-д элссэн билээ. Энэ талаар тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнөөдрийн МАН-ын Засгийн газарт эдийн засгийн шинэчлэл хийх хүсэл эрмэлзэл байна. Энэ шинэчлэлийг хийх үйл явцад гар бие оролцохоор итгэл шулуудсан. Тийм, би шинэ үеийг сонгосон” гэж байв.

Харин АН-ын гишүүн болсон тухайгаа “...Миний найзууд АН-д ч, МАН-д ч байсан. Би Монгол Улс ардчилсан тогтолцоотой, парламентын засаглалтай байх ёстой гэсэн бүрэн итгэлтэй хүн. Ардчилсан тогтолцоог хамгаалахын тулд миний хувь нэмэр аль талд нь илүү хэрэгтэй вэ гэж бодож байгаад нэгийг нь сонгосон нь АН байсан” гэжээ.

Товчхондоо,  100 жилийн түүхтэй МАН-д нэр дэвших залуу боловсон хүчин олдохгүйдээ хүрээд Ардчилсан намын ҮБХ-ний гишүүн байсан Б.Дөлгөөнийг аргадан гуйж явна.

Учир нь Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар хүртэл нийслэлийн удирдлагын багт ажиллах урилга өгөөд суугаа нь олны эгдүүцлийг хүргэж буй. 

Ер нь улстөрд урвалтаар эхэлсэн улстөрийн карьер урвалтаар дуусдаг гэдэг бас үнэн байж мэдэх л юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659085
1 эможи

Зочин
2024-09-24 20:13
Энэ бол маш том эмгэнэл оюун эрдэнээ амарбаясгалаан та нар энэ намыг нам биш хувийн нөхөрлөл болгосон шүү
Зочин
2024-09-24 15:38
Ийм юмнууд олон болсоон.
keyboard_arrow_up