ТАНИЛЦ: Хувийн компаниараа тендер авсан М.Говьсайхан иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байна

2024 оны 9 сарын 17

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргээс хоёр ч удаа НИТХ-д сонгогдсон М.Говьсайхан тойргоо сольж, Сүхбаатар дүүрэгт өрсөлдөхөөр болжээ.

Түүнийг хүмүүс НОСК-ийн дарга болмогцоо Буянт-Ухаа 2” хорооллын 1000 орчим өрхийг байрнаасаа гар гэх утга бүхий гэрээ байгуулж, дахин сунгахгүй гэсэн тайлбар өгч байснаар нь таних нь олонтаа. 

Түүний хувьд 2016, 2020 онуудад Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдон сууж байсан юм. Харин энэ жил тэрээр тойргоо сольж, УИХ-ын гишүүн, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Н.Учралыг бараадаж, сандал суудалд залрах хүслээ биелүүлэхээр улайран буй. Учир нь  М.Говьсайхан 2008 оноос Англид гурван ажил суралцаж, тэр үедээ одоогийн УИХ-ын гишүүн Н.Учралтай танилцаж, найзууд болсон гэдэг юм билээ. 

НИТХ-ын төлөөлөгч, “НОСК”-ийн гүйцэтгэх захирал асан М.Говьсайхан  2023 оны ХОМ-тээ жилд 44 сая төгрөгийн орлоготой, 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, нэг үйлчилгээний барилгатай, 20 сая төгрөгийн газар, 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй  гэж  гэж мэдүүлжээ.

Мөн 2020-2023 оны мэдүүлэгтээ“Хүрэл ордон” ХХК, “Хүрэл роуд констракшн” ХХК, “Тресинг Монгол” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэсэн байна.

Харин 2017 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болохдоо жилд 7 сая төгрөгийн орлоготой, 102 сая төгрөгөөр үнэлэгдэх ганц орон сууцтай М.Говьсайханы орлого өсөж, гурван орон сууц , үйлчилгээний нэг барилгаар нэмэгдэж, жилийн орлого нь 47 сая төгрөгөөр өсжээ.

Түүнчлэн түүний ХОМ-тээ дурдаж ирсэн “Хүрэл ордон” ХХК нь улсын төсвийн хөрөнгө оруулалттай сургууль, цэцэрлэгүүдийн барилгын тендерт удаа дараа шалгарч иржээ. Ингэхдээ М.Говьсайханыг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд “Хүрэл ордон” ХХК нь тус дүүрэгт хэд хэдэн тендерт шалгарчээ. Үүнд:

  • 2019 онд Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барих тендер,
  • 2021 онд Сонгинохайрхан дүүрэгт Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийн барилга барих 4.0 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарсан байжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658936
1 эможи

keyboard_arrow_up