Даргын даллагатай Т.ГАНТУЛГА
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Түдэвхүүгийн Гантулга хувьчилж авсан.
Хамгийн ноцтой нь, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2003 онд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярын тогтоолоор хувьчлахад Т.Гантулга Н.Энхбаярын зөвлөхөөр ажиллаж байлаа.
Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр өөрийн зөвлөх Т.Гантулгадаа Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг шууд хувьчилж өгсөн гэсэн үг. Т.Гантулга Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг хувьчилж авсныхаа дараа захирлаар нь академич Б.Чулуундоржийг томилж, харин өөрөө улс төр хөөсөн.
Н.Энхбаяр 2004 онд Ерөнхий сайдаас бууж, 2005 онд МАХН-ын даргын ажлаа өгсний дараа түүний орыг М.Энхболд залгасан. Тэгмэгц Т.Гантулга мөн л М.Энхболдын зөвлөх болж дэргэд нь очсон. Түүнээс хойш Т.Гантулга М.Энхболдын “цэрэг” болж, түүний татаасаар төрийн албан тушаалын “ааг”-тай болгон дээр томилогдож ирсэн. Тухайлбал, Т.Гантулга 2007 онд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож, 2009 онд Т.Бадамжунайг ХХААХҮ-ийн сайдаар томилогдоход мөн л Төрийн нарийн бичгийн дарга болж дагаж очсон. Дараа нь 2013 онд МАН-ын Нарийн бичгийн дарга болж, 2016 он хүртэл ажиллаад Эрчим хүчний дэд сайдаар томилогдож 2020 он хүртэл ажилласан.
Сүүлд 2020 онд МХЕГ-ын даргаар, 2021 онд ШӨХТГ-ын даргаар тус тус томилогдож байв. Товчхондоо, Т.Гантулга төрөөс Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг хувьчилж аваад зогсохгүй, төрийн бүхий л өндөр албан тушаалуудад ногоон гэрлээр томилогдож ирсэн даргын суудлын даллагатай нэгэн аж.
Эх сурвалж: