АН-ыг Жэнкод өгөөгүй Лу.Гантөмөрийн гавьяаг үнэлэх хэрэгтэй
УИХ-ын ээлжит сонгууль болж өндөрлөөд байна. Ардчилсан намыг дахин хагалах, даргыг нь солих "татар" ажиллагаа явагдаад эхэлжээ. Лу.Гантөмөрийг элдвээр хэлж байсан ч тэрбээр сонгуульд намаа эвлүүлээд бүрэн бүтэн аваад орсон гавьяатай.
Лу.Гантөмөр хөл толгой, эвээ олохгүй байсан Ардчилсан намыг зангидаж, өнөөдрийн хэмжээний суудлыг авч чадахаар болгосон. Хэрэв үгүй байсан бол аль хэдийн Жэнкод идүүлэн бутрах байв.
Өнөөдөр Лу.Гантөмөр намаасаа А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан.
Тодруулбал, А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар нь Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үед санаатайгаар олон нийтийг турхиран намын нэр хүнд, эв нэгдэл, намын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх үйлдэл удаа дараа үйлдсэн тул дээрх шийдвэрийг гаргасан байна.
УИХ-д суудалтай болсон Жэнкогийн баг Лу.Гантөмөр рүү ноцоод эхэлжээ. Цэвэр ардчиллыг аварья гэвэл Лу.Гантөмөр намын даргаараа байж, эв эе, давс хужирыг нь тааруулах шаарлагатай, эгзэгтэй үе. Сүүлийн өдрүүдэд нам дотрох МАН-ын БЭТ-үүдээсээ, нам дотрох авлигачдын гар хөлөөсөө салаад эхэлсэн нь Лу.Гантөмөрийг үнэлэх бас нэг зөв алхам мөн хэмээн улс төр судлаачид үнэлжээ.