Женко ба түүний нөхдөд төр улсаа самруулсан он жилүүд үргэлжлэх үү, ЦЭГ ТАВИХ УУ
Жонхуу Монголын төрд хэдий болтол жонхуу зуурах вэ. Бүр байгаад тарьсан балаг болгон нь улсыг жонхууруулаад хаячихлаа. Сонгуулийг ч хэрхэн жонхууруулж байна хар л даа. Мэдсээр байж нийтээрээ чихэн дүлий нүдэн балай суух гэж үү.
Жирийн үед эсрэг намынхаа гишүүн, Ерөнхий сайдын зөвлөх байж болдог. Хамаг гарын хүнээ ах намын гал тогоо бариулаад зөөлөн суудалд шургуулаад авсан. Херогоос эхлээд. Төрсөн дүүдээ үйлчилж байна гэх л байх л даа. Тэгсэн яасан АН-ын мөрөөдлийн Засгийн газарт Соёлын сайдаар гусаж л явна цаад херо Баатар нь. Ичдэггүй улаан бармууд.
Ах дүү амраг саднаараа сүлбэлдэж МОНГОЛ ТӨРИЙГ МАФИЙН ТӨР БОЛГОЧИХООД байгаа НӨХДӨД АРД ТҮМЭН Л ДҮН ТАВЬЖ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДНА.
Ингэж л нам нам зайдлаад үзэл бодол үнэт зүйлийг шалны алчуур болгоод байгаа нөхөддөө. Боловсрол нимгэн хор зузаан хүмүүсийн л арга барил гэлтэй. Энэ улсад хууль гууль болсон. Хорчид дийлдэхээ байсан.
Нөгөө жонхуу нь сонгууль болохоор ТОЙРОГ АВНА гээд Ардчилсан намаа элэг бариад заамдалцаад босоод ирнэ. Өөрийн гарын даруй хориод хүнээ сойж байгаа. Монгол тулгатны Анужин ч түүний л цэрэг. Хамаг Монголоор нь элэг барьж ханахгүй л явна даа цоохор дээлт.
Хоёр нам дамнаад их хороо найруулаад фэнгшү Ганбаагаа дагуулаад 20-иод том машин хөлөглөн их сүрийг үзүүлэн яваа сонгуульд. Ах намыхан хүртэл сүр бараанаас нь айж байна гэх ч билээ. Ийм л нэг төр зайдагнасан дураараа хулгайч ард түмнийг ялуулна хэмээн сүүлийн 8 жил дээр доргүй савсаганаж гишгэсэн мөрөө баллах гээд хамаг амьтныг харлуулж явна. Сүүлдээ ч бүр ард түмний толгой эргэж байх шиг байна.
Цоохор дээлт яг аль намын үзэл санаа үнэт зүйлийг дэмжигч юм бүү мэд болсон. Намын даргаа намын нөхдөө туйлдуулж хор хутгаж бужигнуулж байгаагаа мэдэхгүй л гэж бодох шиг байна.
Төр түмэн нүдтэй төрсөн бие хоёр нүдтэй. Одоо цагийн шударга ёс зүйтэй залууст та бүхнийг хутгаж бүхнийг амжуулж байгаа ч маш муухай харагдаж байгаа. Маш муу үлгэр дуурайлал үзүүлж байгаа. Гэхдээ залуус ухаалаг болсон бурууд нүд хурц болсон. Таны мууд уруу татагдахгүй л дээ. ДҮНГЭЭ ТАВИХДАА Л ТАВИНА.
Орос эхнэртэй, гурван ч хүүтэй, оросын захиалгаар Монголыг хорлогч, Путины шүтэн бишрэгч гээд танд зөндөө тодорхойлолт бий.
Монгол эхнэрээс нь төрсөн хүүхдүүд хар тамхины асуудлаар удаа дараа нийгэмд шуугиан тарьж байсан. Монголчуудын үр удмыг хордуулагч эрхээрээ хатсан, Монголчуудын хамаг баялаг дээр эзэн суусан уйваагүй аавынхаа шийрийг хатаасан хүмүүжилгүй хүүхдүүдтэй гээд хэрийн хүний чих халууцам юм их л явах юм.
8 жилийн өмнө хэн хамгийн том хулгайчаараа хэвлэлээр нэг дуудуулж байв. Хэн Монголын эрх ашгийг уландаа дэвсэлж төмөр замыг гацаав. Хэн мөнгө хөрөнгийг нь хувьдаа завшиж шамшигдуулав. Хэн МУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, МУ-ын Ерөнхийлөгч байхдаа армийн хэдэн цэргүүдээр үнэ хөлсгүй улсын төсвийн зардлаар хооллон байж төмөр замын далан бариулав.
Хэн Хөгжлийн банкны сонсголд шинэ төмөр зам төсөл, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөлтэй холбоотой олон сая долларыг зориулалт бусаар ашигласан хэмээн үр хүүхэдтэйгээ дуудагдав. Хэн нүүрсний сонсголоор олон их наядын нүүрс будилуулсан хэргээр Авилгатай тэмцэх газраас зарласан 17 нэр бүхий нөхдийн дунд хамсаатнуудтайгаа цохиж явав. Хэн тэгээд энэ олон асуудлаас бүр уснаас хуурай гарч төрсөн нутаг Баянхонгороо анин барин Булганд нэр дэвшив.
Монголд улс төрийн 2 л том нам бий. 30 жил эрх барьж хүчтэй сөрөг хүчний дуу хоолой болж явсан юм. Гэтэл өнгөрсөн 8 жилд за мэдэхгүй Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадсангүй. Амандаа бувтнасан өвгөн шиг л байв. МОНГОЛЫН АРДЧИЛАЛ УГТАА БОЛ ГУЧААДХАН ЖИЛИЙН НАСТАЙ ХҮНЭЭР БОЛ ИДЭР ЗАЛУУ Л ЮМСАН. Галтай цогтой ардчилагчид хүчээ тараав. Хөлөө жийлцэв. Дотоод хэт ардчилал хэрүүл зодоон нь тартагтаа тулсан. Ганцхан хүн энэ олныг хагалан бутаргаж УЛС МОНГОЛООР НЬ ЭВДЭЖ СҮЙТГЭЭД БАЙНА гэхээр л ард нь ямар их эрх ашиг, ямар их том хүч байгааг таашгүй. Журмын нөхөд нь аль эрт нийгэмд шүгэл үлээгээд эхэлсэн. Хэрхэн яаж дарж авах юм байгаан бүү мэд. Улсаараа жонхуураа л сууж байна.
Ингээд ард түмний итгэл найдвар нуран унав. Энэ сонгуулиар ч мөн арай хийн л эвлэж харагдах шиг байна. Сонгуулийн маргааш хэдэн тийшээ хараад суучих магадлал тун өндөр. Эрх баригч ах нам ч мөн адил дотооддоо тэсрэлтээ тун удаан барьж буй. АН-аас ялгаатай нь гомдогсод нь таг чиг, зодолддог ч үгүй талцдаг ч үгүй нам жим. Яаж ингэж амыг нь таглаж чадаж байнаа. Цаадуул нь эсвэл тийм их барьцаалуулах факттай юм уу.
Жинхэнэ МАНАН бүлэглэлийг зүй орох зайгүй байгуулжээ цоохор дээлт. Бат нягт хуйвалдна, хувааж иднэ гэдгийг ёстой нэг үзүүлж өгч байна. Олон нийт мэдэж байгаа. Монголчууд ухаантай ард түмэн улс эх оронд нь тусгаар тогтнолд нь аюул занал учирхад хэнээр ч хэлүүлэлтгүй босоод нэгдэх цөстэй түмэн. Арай л их дарлаж байна даа бидний цөөхөн Монголчуудыг. Хэдий болтол тэсэх тэвчээр юм байгаан.
Улсын төсөв 20 их наядад шүргэсэн. Эрх баригчид өнгөлөг байгааг энэ улсад баян ядуугийн ялгаа газар тэнгэр шиг болсныг хоёр хүний нэг ядуусын эгнээнд шилжсэнийг дундаж давхарга байхгүй болсныг хэн хүнгүй л мэдэж байгаа.
Улсын хөгжил чинээлэг дундаж давхаргын нуруун дээр явдаг ТАТВАР ТАТААСАА ҮНЭНЧЭЭР ТӨЛДӨГ НЬ ТЭД гэтэл нуруундаа үүрэх дундчууд ядуусын эгнээнд шилжсэн байна сүүлийн 8 жил. Иргэн Дорж Дулмаагийн амьдрал улсын төсөв шиг 5 дахин сайжраагүй баяжаагүй л байхгүй юу. ХЭДЭН АРВАН МЯНГАН ХУВИЙН ХЭВШИЛ ХААЛГАА БАРИВ.
Энэ бүхэн дээдсүүд ханцуй дотроо наймаалцаж авилгал идэш ууш хэт хавтгайрсны хар гай. Одоо тэгээд та бүхэн өөрсдийгөө олж хараач. Галтай цогтой эх орончид хайчсан бэ. Энхрий хайртай иргэд чинь ихээхэн ядарсан байна туйлдсан байна. Хуйвалдаж иддэг уудгаа зогсоо. Энэ их эдийн засгийн өсөлт хөгжил чинь жирийн Монгол өрхөд, хүндээ хөрсөн дээрээ бууж хүрээгүй байна нөхдөө.
Архайж дэрхийсэн хэдэн бөхчүүд буруу зөвгүй өмөөрөөд сүйд болох юм билээ цоохор дээлтийг. Бөхчүүд ер нь их муухай хамгийн жудаггүй шудрага бус ёс зүйгүй хүмүүс байна шүү.
Бөхөд найрах найраа хийх гэж нэг хөгийн юм байнаа. Хар багаасаа хор найруулж ханцуй дотроо наймаалцаж сурдаг. Жудагтай сайн нь байгаа л байх. Гэхдээ хүн чанараа хөлөндөө жийсэн нэгэнд бол улсаа наймаалцах, том идэж уух хороо найруулдаг их сургууль юмдгуудаа. Орчин цагт халвал таарна. Шудрагаар өрсөлдөх хүч чадлаа зөвөөр үнэлүүлэх шинэ цагийн шинэ залуу бөхчүүдийг бэлтгэх нь ирээдүйд улсаа зарж идэхгүй байх том сэрэмж юмдгуудаа.
Ах өөрийгөө их л сэргэлэн хүн гэж бодоод байх шиг байгаан. Та нарын үеийн хэт сэргэлэн хэт эрээ цээргүй зан явахаа байсныг мэдэхгүй л өтөлж яваа юмдгуудаа. Үр хүүхэд нь ааваасаа ичдэггүй хэлдэггүй л юм байхдаа.
Энэ их талцал хуваагдал идэш уушинд Монгол хүн, Монгол жирийн иргэд л хохирч сууна. Олонхи ялсангүй.