1-2 насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулан ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ

2024 оны 6 сарын 26

Arslan.mn

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо тус аймагт ажиллаж, амьдарч буй эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтын эхэнд Үндсэн хуулийн өөрчлөлт, шийдвэр гаргалтад нийгмийн төлөөллийг нэмэгдүүлсэн. Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг уян хатан нөхцөлөөр ажиллуулах; албан томилолтоор ажиллуулахыг хориглох; Хөдөлмөрийн гэрээний ажлын бүтэн бус цагаар ажиллуулах, гэрээсээ ажиллах, зайнаас ажиллах төрлүүд нь эмэгтэйчүүд ажил амьдралын хэмнэлээ зохистой зохицуулах боломжийг олгож байгааг хэллээ.

Мөн Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэн:

  • Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн ААНОАТ-ыг 5 хувь болгон бууруулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ.
  • Гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлэх, шаталсан татвар тогтоох боломжийг бүрдүүлнэ.
  • Хөдөө аж ахуйн салбарыг ашигтай бизнесийн салбар болгох реформ хийж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг чөлөөлж, нийлүүлэлтийг дэмжинэ гэсэн бодлого туссаныг намын дарга танилцууллаа.

Мөн эхчүүдэд зориулсан төрөлжсөн мэргэжлийн асрах үйлчилгээ үзүүлэх төвийн үйл ажиллагааг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ. Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулан ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. Цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах, тарах цагийг уртасгаж эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхээр тусгажээ.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн сонгуулийн онцлог, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Улс төрчид тойрогт, мэргэжлийн экспертүүд жагсаалтад нэр дэвшсэн. 

Намын дарга, Ерөнхий сайд тойрогт нэр дэвшсэн нь шинэ хүмүүст боломж олгох зорилготойг онцоллоо. Зүүн бүс нутагтаа хамт нэр дэвшсэн эрхмүүдээ танилцуулж, Ерөнхий сайдаа багаар нь дэмжихийг уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657712
0 эможи

keyboard_arrow_up