Ө.Сумъяабаатар: Баянгол дүүргийнхээ 20, 29-р хорооны иргэд, сонгогч нартайгаа уулзлаа
Баянгол дүүргийнхээ 20, 29-р хорооны иргэд, сонгогч нартайгаа нэр дэвшигч УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатар, Хассуурийн Ганхуяг нарынхаа хамт уулзлаа
Эрин, Өнөр хороолол нь хүн ам ихээр төвлөрсөн хотхон хороолол бөгөөд хотхон дотроо улсын цэцэрлэггүй байсан. Тэгвэл 2022.08.09-ны өдөр Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд 53/7, 53/8-р байрны 1500мкв талбайг түрээсэлж, Эрин хорооллын хүүхдүүд #хотхон дотроо #цэцэрлэгт_явах боломж бүрдсэн. Мөн “Эрин” хороололд улсын сургууль, цэцэрлэг барих газрыг холбогдох байгууллагатай зөвшилцсөн.
53/10 байрны зүүн талд Эрин хорооллын оршин суугчдад зориулсан амрах, хүүхдээ салхилуулах #талбайг байгуулсан.
20-р хороонд 34-р цэцэрлэгийг ашиглалтад оруулсан.
19-р сургууль руу хүүхэд багачууд явдаг шороон замыг #хатуу хучилттай болгож, гэрэлтүүлгийг хийв.
Эрчим хүчний гудамжнаас “Монос фарм трейд” ХХК хүртэлх 1,7км авто замыг шинэчлэн засварлаж, явган хүний замыг хийв.
29-р хороонд Өрхийн Эрүүл мэндийн төвийн салбар эмнэлгийг байгуулж, иргэд, оршин суугчдад төрийн үйлчилгээг ойртуулсан.
Биднийг дэмжин, хүрэлцэн ирсэн оршин суугч ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.
БИД ИТГЭЛИЙГ ЗҮТГЭЛЭЭР ХАРИУЛАХ БОЛНО









