Хөгжлийн банкны “зээлчин“, “нүүрсний хулгайч“ Ц.Анандбазарыг Д.Үүрийнтуяа төлөөлөх үү

2024 оны 6 сарын 25

Arslan.mn

Хөгжлийн банкны зээл, Нүүрсний хэдэн арван их наядын хулгайн хэрэгт аль алинд нь нэр холбогдсон Ц.Ананбазар Монгол төрд шудрага ёс гэж байдаг бол гарах гарц орох нүхгүй болсон нэгэн. Нүүрсний сонсголын төгсгөлд Авилгатай тэмцэх газраас зарласан нүүрстэй яалтчгүй хамаарал бүхий 17 нөхрийн нэг гэдэг нь нотлогдсон. Хөгжлийн банкнаас 17 тэрбум төгрөгийн зээл аваад зориулалт бусаар ашигласан. Содмонгол компаниараа 4.8 тэрбумын зээл авсан. 

"МИАТ" ТӨХК-д монополчилсоор ирсэн Нүхт тур ХХК-ийн ард байдаг эрх мэдэлтнүүдийн нэг байж Содмонгол компанийн харьяа Мэргэван компани монопол байдлаар шатахуун нийлүүлж байсан гэдэг нь тогтоогдсон. Үүнийг таслан зогсоож Эрчис ойл хэмээх төрийн өмчит ХХК-ийг байгуулснаар үйлдвэрийн үнээр онгоцны түлш худалдан авах болсон. Үүнтэй холбоотойгоор Содмонгол болон түүний охин компанийн зүгээс МИАТ ТӨХК-тай зарга үүсгэн захиргааны шүүхэд маргаан үүсгэсэн юм.  Гэхдээ МИАТ ингэж монопол байдлыг арилгаж, либералчлах бодлого хэрэгжүүлснээр нислэгийн тийзийн үнийг 10-26 хувиар бууруулсан байдаг.

Эрдэнэт үйлдвэрт мөн эзэн сууж элдэв муу шатахуун хэдэн тэрбумаар нь шахаж суудаг. Хамсаатан нь өөрийнх нь ГОК-д шургуулсан Үүрийнтуяа. Өнөөдөр төрөөс идэж болох юу л байна бүхий л муу муухайд нэр холбогдож төр түмэнд нүүргүй болсон түүнд гүүр болохоор зүтгэж зүтгүүлж буй бие төлөөлөгч нь Булганы бүсийн тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Үүрээ гэдгийг захын Дондог, Дулмаа ч гадарлах болсон.

Филлипинээс сүр дуулиантай барьж ирсэн Т.Бадамжунайд 50000 ам долларын хахууль өгсөн хэмээн яллагдагчаар татагдсан Ц.Анандбазарт хууль ёсны үйлдэл гэж бараг л байхгүй болов уу. Түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан Бага тэнгэрийн аман дах хороололд Т.Бадамжунайн охины нэр дээр хоёр ч үл хөдлөх хөрөнгө байдаг гэлцдэг. 

Муу дээрээ муу муухай дээрээ улцан гэгчээр хамгийн олон удаа хурлаа тасалсан УИХ-ын гишүүн. Хамгийн хуял тачаалтай их хурлын гишүүнээр мөн шалгарч 1000 эмэгтэйг айлгаж ичээсэн, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэгэн гээд түүнийг өнгөрсөн УИХ-ын хамгийн хамгийнаар шалгаруулахад ч багадна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
657698
1 эможи

Зочин
2024-06-25 18:46
Зээлэхэд яадаг юм бэээээ ямар хачин юм хэн ч зээлж болдог бол зээл ээр бна хөөеееэээээ
keyboard_arrow_up