“Тендерчин“ Адьшааг БҮҮ СОНГО!

2024 оны 6 сарын 24

Arslan.mn

Ш.Адьшаа өөрийн хүү Анхбаярын нэр дээр 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “Биг Монголиа билдинг ХХК”-ийг үүсгэн байгуулсан байдаг.

Тендерийн мангас гэгдээд буй тус компани ханаж цаддаггүй аавынхаа буянаар ёстой л төрийн тендерээр мөнгөн бороо оруулж байсан баримт байна. 

2015-2022 он хүртэлх хугацаанд Ш.Адьшаагийн хүүгийн компани болох Биг Монголиа билдингийн авсан тендерүүд:

  1. Барилга хот байгуулалтын яамнаас зарласан Залуус 1 орон сууцны хорооллын 9.6 тэрбум төгрөгийн тендер;
  2. Боловсрол шинжлэх ухааны яам Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төслийн 1 тэрбум төгрөгийн тендер;
  3. Говь-Алтай аймгийн худалдан авах ажиллагааны алба Төгрөг суманд 100 хүүхдийн цэцэрлэг барих ажил, 925 сая төгрөгийн тендер;
  4. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд цэцэрлэгийн барилга 1.4 тэрбум төгрөгийн тендер;
  5. Төрийн худалдан авах ажиллагааны газар Мэдээлэл холбооны Дархан дэд төв 6.4 тэрбум төгрөгийн тендер;
  6. Төрийн худалдан авах ажиллагааны газар Дэлүүн болдог нисэх буудлын барилга, Хэнтий Дадал 4.8 тэрбум төгрөгийн тендер;
  7. Төрийн худалдан авах ажиллагааны газар Спортын ордны барилга, Архангай аймаг Эрдэнэбулган сум 7.6 тэрбум төгрөгийн тендер;
  8. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Халдварт, сүрьеэгийн эмнэлгийн барилга, Хөвсгөл аймаг Мөрөн сум, 1.8 тэрбум төгрөгийн тендер;
  9. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Усан бассейны барилга, Говь-Алтай аймаг Есөнбулаг сум, 4.3 тэрбумын тендер тус тус авсан байна. 

Нийт үнийн дүнг тооны машинд буулгаж үзвэл 37 тэрбум 825 сая төгрөгийн тендерийг Төрөөс дан ганц хүүгийнхээ байгуулагдаад хоёрхон жил болж байсан компаниар авч идсэн байх юм. 

Ш.Адьшаа нүүрсний Алтанговь транс компани, зэсийн Ачит-Ихт компаниа худалдсаныхаа дараа Ховдхаан бирж компанийг байгуулж, Хөгжлийн банкнаас 6.0 тэрбум төгрөгийн зээл авснаар хөдөө аж ахуйн бизнест хөл тавьжээ. Хачирхалтай нь 6 тэрбумын зээлээр сэндвич босгосон хэрэгт орсон. Энэ тухайгаа Хөгжлийн банкны сонсгол дээр тайлбарлаж чадаагүй ихээхэн барьц алдсан.

Ш.Адьшаа өдгөө өөрийн  болон эхнэрийнхээ нэр дээр 17, хүүхдүүдийнхээ нэр дээр гурав, нийт 20 компанитай.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657687
0 эможи

Зоч
2024-06-27 11:35
Адьшаа настай хүн бас асуудалтай болих хэрэгтэй залуус нь гараг
Ш.Адьшаа

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up