Л.Нинжжамц: Эмэгтэйчүүдийн асуудлыг “мэс засал”-д оруулах цаг болсон
УИХ-ын сонгуулийн 12-р тойрог, Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Нинжжамц мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын иргэд, сонгогчид 126 гишүүнтэй шинэ парламент сонгох түүхэн үйл явдал болох гэж байна.
Миний бие Хан-Уул дүүргийн 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа.
Өглөөний 07:00-22:00 цаг хүртэл Хан-Уул дүүрэгт багийнхаа хоёр дэвшигчтэй хамт 70 гаруй уулзалтад оролцож, 19,000 иргэнтэй уулзлаа.
Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй асуудлыг төр, засгийн цогц бодлогоор хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарчээ.
- Нэгдүгээрт эмэгтэйчүүдийн эрүүл мэнд
- Хоёрдугаарт эмэгтэйчүүдийн боловсрол
- Гуравдугаарт тэдний хөдөлмөр эрхлэлт
- Дөрөвдүгээрт нийгмийн оролцооны асуудлыг зайлшгүй яримаар санагдаж байна.
Их, дээд сургууль төгссөн дээд боловсролтой маш олон эмэгтэй байдаг. Гэвч нөгөө талаас мэргэжил эзэмшээгүй эмэгтэйчүүдээ төлөөлж нийгэмд дуу хоолой болох шаардлага үүсжээ.
Гэртээ хүүхдүүдээ хараад сууж байгаа ээж нар 50,000 төгрөг авдаг тухай ярьсан. Цалинтай ээж хөтөлбөрийн намын мөрийн хөтөлбөрт орсон зүйл заалтыг нэмэгдүүлэх талаар олон ээж захиж байна.
Хүүхэд асарна гэдэг үнэгүйдсэн хөдөлмөр болсон байна. Тиймээс эмэгтэйчүүдийг эдийн засгийн эрх чөлөөтэй болгох хүсэлтийг сонгогчид тавьсан.
Мөн нийгмийн оролцооны асуудлыг зайлшгүй яримаар санагдаж байна. Өвчнөөр жишвэл эмэгтэйчүүдийн асуудал ханиадны эмээр эмчлэгдэхгүй. Тэдний сурч боловсрох эрх, цалин, нийгмийн оролцоо зэрэг олон зүйлийг мэс засалд оруулах цаг нь болжээ" гэв.