Нэр дэвшигч Д.Өнөрболорын шадар туслахаар ажиллаж байсан эмэгтэй ил харагдах шархгүй нас баржээ

2024 оны 6 сарын 24

Arslan.mn

УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Өнөрболорын шадар туслахаар ажиллаж байсан эмэгтэй ил харагдах шархгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Төв аймаг Баяндэлгэр сумын нутаг …. тоотод хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад зургаадугаар сарын 21-ний 04:54 цагт ирүүлжээ. Улмаар тус тоотод суух 62 настай эмэгтэй Ц нь ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна." гэв.

“Талийгаач Д.Өнөрболор гишүүний шадар туслахаар ажиллаж байсан юм байна лээ" гэх тайлбарыг Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын орлогч ergelt.mn сайтад өгчээ.

Д.Өнөрболорын хувьд Төвийн бүс болох Дархан, Сэлэнгэ, Төв аймгуудын V тойрогт нэр дэвшиж буй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
657667
2 эможи

Зочин
2024-06-25 09:00
Ямар гавьяа байгуулсан гэж энэ чадваргуй балайнуудыг дахин жэвшуулээд байнаа!!! Ард тумэн хучтэй гэх ганц боломж нь негеедер шуу!!!
1278
2024-06-24 22:29
Сайханбаярын сурталчилгааны ажилтан хүн зодож амийг нь хөнөөсөн гэсэн. Харин Өнөрболорын туслах нь биеийн эрүүл мэнд нь ямар байсан юм бол?. Үнэнээсээ, шударгаараа явах гэсэн хүмүүс нь хэлмэгдчих гээд байх юм аа?
Зочин
2024-06-24 19:10
Худалч өнөрболор хэрэггүй. Дандаа худлаа шааж хошигруулна
Зочин
2024-06-24 13:07
Хэт их ачаалал өгөөд харавчихсан байх аа зайлуул хэт өндөр настай хүнийг тайван амгалан байлгахгүй цагаан цаас мэт бодсон байлгүй Өнөр болор гуай
keyboard_arrow_up