ХОМ: Н.Учралын жилийн орлого гишүүн болсноор 200 саяас 700 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ
2024 оны 6 сарын 24
АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил тод тавьсан.
Тэгвэл Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ням-Осорын Учралын жилийн орлого 2019 онд 222 сая төгрөг байсан бол 2023 онд 702 сая болж гурав дахин нэмэгджээ. Түүний нийт хөрөнгө 7.7 тэрбум байна.
Түүний гэр бүлийн орлого 2019 онд 68 сая төгрөг байсан бол 58 сая болсон байна.
Тухайлбал,
- Үл хөдлөх хөрөнгө: 3.6 тэрбум төгрөг / 3 орон сууц, зуслангийн байшин 2, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж/
- Тээврийн хэрэгсэл- 965 сая төгрөг /Жийп болон туулах чадвар өндөр Mercedes Benz G 500- 1, Жийп болон туулах чадвар өндөр Lexus 570- 1, Суудлын жижиг машин Nissan, Tiida- 1, Микроавтобус Toyota Alphard- 1/
- Мал аж ахуй- 31.4 сая төгрөг / Хонь-150, Адуу-20, Хонь-30 /
- Газар- 150 сая төгрөг -ззэмших-0.07га-3
- Үнэт эдлэл- 85 сая төгрөг
- Хадгаламж, харилцах дансны үлдэгдэл- 2.1 тэрбум төгрөг
- Бэлэн мөнгө- 7 сая төгрөг
- Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт- Эрдэнэс таван толгой ХК, Гоц жаалууд цэцэрлэг ХХК /100 хувь/, Рояал Академи ХХК /100 хувь /, Грийн Ланд групп ХХК /100 хувь /, Массив трейд ХХК /100 хувь /, Их Засаг олон улсын их сургууль ХХК /20 хувь /
- Эрх, Патент, тусгай зөвшөөрөл- Тусгай зөвшөөрөл-3
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
657660
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс