Д.Амарбаясгалан Увс аймгийн Тэс сумын иргэд, сонгогчидтой уулзлаа

2024 оны 6 сарын 21

Arslan.mn

УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигч, Монгол Ардын Намын Ерөнхий  Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Увс аймагт ажиллалаа. Тэрбээр үдээс өмнө тус аймгийн Наранбулаг, Өлгий, Завхан сумын 400 гаруй иргэн сонгогчтой уулзсан бол үдээс хойш Тэс сумынхантай уулзаж, УИХ-ын сонгуульд Монгол Ардын намаас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг танилцууллаа.

Тэс сумын хувьд газар тариалан, тэжээлийн ургамал тариалах боломжтой бүс нутаг. Тиймээс Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тус суманд хөв цөөрөм, услалтын систем байгуулахаар тусгаад байгаа юм. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн хүрээнд Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн хүдрийн уурхайг түшиглэн Гангийн үйлдвэр байгуулахаар тусгасан бөгөөд баруун бүсэд авто зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр, боомтын шинэчлэл, төмөр замын өргөтгөлийг хийхээр тусгайлан тусгаад байгаа билээ. Тэр дундаа “Таван тойрог” төслийн хүрээнд Ховд-Улаангом чиглэлийн 163 км авто зам, Улаангом-Баруунтуруун чиглэлийн 195 км хатуу хучилттай авто замыг тус бүр барьж ашиглалтад оруулахаар  мөрийн хөтөлбөртөө тусгасан.  

Arslan.mn

Тэс сумынхны хувьд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн манлайлан оролцож буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл авч, цаашид тууштай үргэлжлүүлэхийг хүслээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөнд Тэсийн малчид идэвхтэй хамрагдаж, 19 хоршоо шинээр  байгуулжээ. Улмаар 202 малчин хоршоонд нэгдэж, 309 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл аваад байна. Цаашид тэжээлийн ургамлаа өөрсдөө тарих чиглэлээр хоршоод төсөл загвараа ч бэлэн болгожээ. Ийнхүү Тэс сумынхан малчдыг дэмжсэн бодлогыг үргэлжлүүлэхийг хүсэж, “Морьтой Аравт”-ыг багаар нь дэмжихээ илэрхийллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
657624
2 эможи

keyboard_arrow_up