Дүрээ хувилгасан АНАНДБАЗАР
"Эрдэнэт үйлдвэр"-ийн санхүү хариуцсан орлогч Д.Үүрийнтуяаг "Бага тэнгэр"-ийн Ц.Анандбазар нөлөөлж Булганы тойрогт нэр дэвшүүлсэн гэх яриа ойрын эх сурвалжаас чих дэлсэх.
"Сод Монгол" компанийн салбар хариуцаж явсан хүүхнийг Ц.Анандбазар нөлөөлж, Эрдэнэтэд томилуулсан гэгддэг. Тэд төрийн өмчийг хуйвалдан ашигласан шигээ төрийн эрхийг ч мөн хуйвалдан авахаар улайрч байна.
Охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах "METOO" хөдөлгөөн өрнөтөл 1000 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн, "балетчин" Сүнийд байхгүй болтлоо мангасдуулсан Анандбазарт гишүүн суух эрх үлдээгүй л дээ. Гэтэл тэрбээр түрийвч нэгтэй өөрийнх нь компаниас угшилтай гарын хүнээ Булган аймгийн тойрогт нэр дэвшүүлж явна.
Намайг биш бол миний хүнийг дэвшүүл гэх шантааж намдаа хийсэн гэх яриа ч чих дэлсээд авлаа.
Д.Үүрийнтуяа нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа 2014 онд 2 өрөө байр, 1.5 сая төгрөгийн цалин, гэр бүлийх нь хүнийг ажилд давхар авах болзолтойгоор Орхон аймгийн "Сод Монгол" шатахуун түгээхэд ажилд авсан нь тухайн үедээ л тэнгэрийн умдаг байсан хэмээн Ц.Анандбазарт ихээхэн ач санадаг болтой хэлсэн байсан.
Тэд нийлж олон арван тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлэх гэрээг шууд тендергүй авсан байдаг.
Энэ тухай намын журмын нөхөр Шилэн гэгдэх Цогоо нь жиргэж байсан. Энэ луйврын эзэн нь нөгөө л УИХ-ын гишүүн Ц.Анандбазар. Зүгээр ч үгүй Photoshop хийгээд тендерт ялсан байдаг.
Шатахууны хүхрийн хэмжээг дарж бичээд тендер авсан гэж байгаа. Ядаж л тендергүй хууль зөрчсөн худалдан авалт хийсэн юм бол нийлүүлэх шатахуун юмаа стандарт шаардлага хангасныг нь нийлүүлдэг болоосой. Нийлж хуйвалдаж идэж ууж ханахгүй нөхөд юмаа. Ёстой л нөгөө төрийн мөнгө уйлдаггүй ээ гэж энэдээ. Тэгээд одоо тэнд сураггүй байсан нябо хүүхнийг энд авчирч Монгол Улсын ганц саалийн үнээг саах сайлчнаар томилуулаад эргээд гишүүн болгохоор зүтгүүлж буй нь хүчирхийлэгч гаж донтон нөхрийн хуял тачаал бололтой юмдгуудаа.