Л.Оюун-Эрдэнэ: Сонгинохайрханчууд анх удаагаа эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй болж байна
Энэ удаагийн сонгууль “Ард түмний дуу хоолой парламентад байх уу, эсвэл улстөрчид байх уу” гэдгийг шийдэх хариуцлагатай сонголт байх болно гэдгийг Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтой уулзах үеэрээ хэллээ. Учир нь, 76 гишүүнтэй парламент түүх болон үлдэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн юм. Энэ ч агуулгаар Монгол Ардын нам ээлжит УИХ-ын сонгуульд улстөрчдийг тойрогт өрсөлдүүлж, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад багтаасан нь шинэ хүмүүст боломж олгосон явдал байв.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Сонгинохайрханчууд анх удаагаа эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй болж байна. Цар тахлын тандалтын багийн ахлагчаар ажиллаж, Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгон хөгжүүлж байгаа хүн бол Н.Хүрэлбаатар. Түүний хувьд салбартаа анхан шатнаас нь төрийн сайд хүртэл нь ажилласан хүн"гэдгийг онцлов.