2020 оны сонгуульд модон жорлон ярьж гарсан Ч.Ундрам одоо ч МОДОН ЖОРЛОН ярьсаар байна

2024 оны 6 сарын 19

Arslan.mn

УИХ-ын сонгуулийн 5-р тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад нэр дэвшигч Чинбатын УНДРАМ тэргүүтэй зарим эмэгтэй гишүүд 2020 оны сонгуулиар сургууль, цэцэрлэгийг нүхэн жорлонгүй болгон гэж гишүүн болсон. "МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт улсын хэмжээнд сургууль цэцэрлэгийн модон жорлонг бүрэн шийдэх саналыг оруулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан.  819 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн өрөөтэй болгоход шаардагдах төсөв шийдэгдэхээр болсон, ойрын 2 жилд энэ асуудлыг бүрэн шийдэж дуусна" хэмээн хэвлэлээр нэг мэдэгдэж байв.  

Харамсалтай нь Ч.Ундрам гишүүнийг ингэж ярьснаас хойш 4 жил өнгөрсөн ч өнөөдөр МОДОН ЖОРЛОН ярьсаар байна. 

Угтаа бол МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.4.20-т “Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ” гэсэн боловч  2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 1.3.15-т "Нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ” хэмээн уг заалтыг үг үсэггүй адилхан амлажээ. Өөрөөр хэлбэл,  МАН-ын "модон жорлонг халах"  амлалт буюу мөрийн хөтөлбөр биелсэнгүй.

Үүнийг ч Ч.Ундрам гишүүн батлан тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах уулзалтын үеэр  "Дотуур байранд амьдардаг малчны хүүхдүүд шөнө, орой модон жорлон руу явахгүйн тулд үдээс хойш шингэн юм уухаа больчихдог. Тийм учраас малчны  хүүхдийн  эрүүл, аюулгүй орчинд сурч, амьдрах эрхийг хамгаалахын төлөө зүтгэж яваа УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг сонгохоор төвийн бүсийн сонгогчид сонголтоо хийж байна." хэмээн "попорч" явна.

Тэдэнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх эрх мэдэл нь ч байсан, төсөв нь ч байсан.  Гэтэл тэд өнөөдөр дахин нүхэн жорлон ярьсаар байна. 

Энэ чухал асуудлыг тэд ярих ёстой. Гэтэл манай улс төрчид зөвхөн сонгууль болохоор л ярьдаг. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657587
1 эможи

Зочин
2024-06-19 21:41
Энэ балай болиосой! Ес зуйгуй, мэдлэг боловсролгуй хоролмаа!
keyboard_arrow_up