Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо

2024 оны 6 сарын 18

Arslan.mn

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо

2024 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлуудаас:

  • Дүүрэгт нийт 28 байршилд зам засвар шинэчлэлийн ажил хийхээс өнөөдрийн байдлаар Энэбишийн өргөн чөлөө, Хасбаатарын гудамжны авто замын засвар шинэчлэлийн ажил эхэлсэн.
  • Дүүргийн хэмжээнд нийт 21 байршилд авто зогсоол хийхээр төлөвлөснөөс 3 байршилд эхэлсэн.
  • 53 байршилд явган хүний зам, шат хийхээс 14 байршилд энэ ажил хийж дууссан.
  •  Нийт 49 байрны дээвэр засахаас 40 хувь нь хийсэн.
  • 41 байрны цахилгаан шатыг шинэчилж, засварлахаас 8-ыг нь засаж гурван байрны цахилгаан шатыг шинэчлэх ажил эхэлсэн.
  • 76 байршилд тохижилт, тоглоомын талбай хийхээс 7 байршилд дууссан байна.

Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд ч төрийн ажил тасралтгүй явагдах ёстой.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657570
0 эможи

keyboard_arrow_up