Сүхбаатар аймагт гарсан АН-тай холбогдох хүчингийн хэргийг хав дарахаар тохиролцоо хийгдэж байна уу
Энэ сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Ардчилсан намын сурталчилгаанд явж байсан зургаан охиныг намынх нь нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд нийлэн бүлэглэн хүчирхийлсэн гэх хэргийн талаар бид өмнө мэдээллэсэн.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Ардчилсан намын сонгуулийн штабт ажилладаг хоёр менежер нь тус аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярын хүү Х.Тэнүүбилэг, Шүүхийн шийдвэрийн хурандаа Г.Цэргийнхүүгийн хүү Ц.Маргад нартай нийлж архидан согтуурахдаа хотоос сурталчилгааны ажилд ажиллахаар очсон зургаан охиныг хүчиндсэн хэрэг гарсан юм.
Хохирогч талаас өгсөн албан бус мэдээллээр тус хэргийн талаар анх Хар сарнай хамтлагийн Маадайгийн хүү дуудлага өгсөн байж болзошгүй хэмээн яригдаж буй. Хохирогч зургаан охины зүгээс хуулийн байгууллагад хандсан бөгөөд хэрэг үйлдсэн талаас тохирох саналуудыг тавьж, хэргийг чимээгүй дарахаар явж буй мэдээлэл байна.
Харамсалтай нь УИХ-ын 6-р тойрогт АН-аас нэр дэвшиж буй Н.Ганибал, С.Төмөрхүү, Т.Пүрэвхатан нарын сонгуулийн штабт ажиллаж буй залуусын ёс бус үйлдлээр гэмгүй ажиллахаар очсон зургаан охин хүчингийн хэргийн хохирогч болоод байна.
Хөдөө, орон нутаг сонгуулийн сурталчилгаанд ажиллах охид, эмэгтэйчүүд энэ мэт хүчирхийллийн бай болоод чимээгүй дарагддаг болохыг үгүйсгэхгүй юм.