C.Энхболд: Баруун бүсэд зүрх судас, хорт хавдрын эмчилгээ нэвтрүүлж, бүс нутагт нь эмчилдэг болно

2024 оны 6 сарын 18

Arslan.mn

УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Баруун бүсэд МАН-аас нэр дэвшиж байгаа Сэрээжавын ЭНХБОЛД  "Баруун бүсэд зүрх судас, хорт хавдрын эмчилгээ нэвтрүүлж бүс нутагт нь эмчилдэг тогтолцоог бий болгоно" гэдгийг онцлов.

Энэ талаар тэрбээр "Зүрх судасны өвчлөл, хорт хавдраар айл өрх болгоноос өвдөөгүй хүн гэж байхгүй байна. Тэр дундаа Баруун бүсэд эрт илрүүлгийн датан дээр гарч байгаа тоон үзүүлэлтээс харахад зүрх судасны өвчлөл өндөр байна. Дээр нь хорт хавдрын өвчлөл баруун бүсэд байна.

Тэр дундаа ходоодны хавдар, улаан хоолойн хавдар, элэгний хавдар  өндөр байна. Тийм учраас бид бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүс нутагт нь тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн тогтолцоог нь бий болгож өгсөн.

Мөн дээрээс нь бид нар төвлөрлийг сааруулахын тулд өмнө нь ганцхан бөөр шээсний замын тусламж үйлчилгээ авах гэж Улаанбаатарт тэр дундаа Нэгдүгээр эмнэлэгт ирж оочирлож дугаарлаж байж, тусламж үйлчилгээ авдаг байсан бол 2 жилийн хугацаанд бид бүхэн 16 аймагт энэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмжийг нь суулгаж хүний нөөцтэй нь бэлдэж өгсөн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657564
0 эможи

ner
2024-06-18 19:48
?
C.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up