С.Энхболд : Эрт илрүүлгээр 8000 гаруй хортой болон хоргүй хавдрыг илрүүлж, эрт үед нь эмчиллээ

2024 оны 6 сарын 17

Arslan.mn

УИХ-ын  сонгуулийн 2-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Эрүүл мэндийн дэд сайд Сэрээжавын ЭНХБОЛД-ын Монгол хүний төлөө хийсэн хамгийн том ажил нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ҮЗЛЭГ, ОНОШИЛГООГ САНААЧЛАН хэрэгжүүлсэн.

1,4 ГАРУЙ САЯ ИРГЭН хамрагдаад байгаа тус ажлын үр дүнд их өгөгдлийн сан үүсч AI буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар иргэний эрүүл мэндийг нарийн тооцоолж болзошгүй өвчлөлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Өнөөдрийн байдлаар эрт илрүүлгээр 8000 гаруй хортой болон хоргүй хавдрын тохиолдлыг эрт үед нь илрүүлээд байна.

Эрт илрүүлгийг биг дата гаргах гэж анх эхлүүлсэн ажил юм. Өнөөдрийн байдлаар 1 сая 400 мянган хүний биг дата цугларсан байна. Хиймэл оюун ухаан ашиглаж монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх бодлогын алхам гаргах гэж байна.

Монгол Улсын Засгийн газар 2022 оны 5 дугаар сарын 1-нээс эхэлсэн орон даяар эхлүүлсэн эрт илрүүлэг үзлэг оношилгоо шинжилгээ өнөөдөр 2 нас хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс даяар 1.4 сая хүн хамрагдсан бөгөөд эдгээр хүмүүсээс өвчлөлийн тодорхой датанууд гарч ирсэн. Хамгийн гол нь бид бүхэн эрт илрүүлгийн шинжилгээг Монгол Улс даяар маш том өгөгдлийн сан гаргах зорилготой хийсэн. Энэ өгөгдлийн сангаа бид бүхэн гаргаж авч чадлаа.

Үүн дээр цаашид хиймэл оюун ухааныг ашиглаж өвчлөлийн анализыг урьдчилж хийх бололцоо бүрдсэн гэж үзэж болно. Өмнө нь манай улсын эрүүл мэндийн анализ өмнөх жилийн өвчлөлийн датан дээр суурилдаг байсан бол цаашид их өгөгдлийн датан дээр суурилж ирээдүйд ямар өвчлөл зонхилохоор байна тухайн бүс нутгийнханд ямар өвчин давамгайлж байна вэ гэдгийг тухайн аймаг багаар нь гаргах боломжтой болсон." гэв.

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотоос гарсан явуулын эрт илрүүлэг, оношилгооны үзлэгийн баг орон нутгийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулан ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657545
0 эможи

С.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up