Ц.Сандаг-Очир: Налайх дүүрэгт дулааны станц барих ажлыг 2025 онд эхлүүлнэ

2024 оны 6 сарын 12

Arslan.mn

МАН-аас УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшигч Цэндийн Сандаг-Очир Налайх дүүргийн Дулааны станц, УБЦТС ТӨХК-ийн ажилтан, албан хаагчидтай уулзаж, УИХ-ын ээлжит сонгуулиар МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн талаар танилцууллаа.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 7 дугаар хороонд архитектур төлөвлөлтийн даалгавраар нийт 114 барилга байгууламж, 7 дугаар хороонд төлөвлөгдсөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 2 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 33 барилгыг буулган дахин барилгажуулах төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа.

Эдгээр бүтээн байгуулалтын ажлын дэд бүтэц, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа учраас 270 МВт-ын хүчин чадалтай, шинэ дулааны станц барихаар төлөвлөн ТЭЗҮ-ийг нь боловсруулаад байгаа юм. Ийнхүү Налайх дүүрэгт шинэ Дулааны цахилгаан станц барих ажлыг 2025 онд эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

“Налайхын Дулааны станц” ТӨХК нийт 120 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Харин УБЦТС ТӨХК 112 ажилтан, албан хаагчтайгаар 10995 айл өрх, 1287 аж ахуйн нэгжид цахилгаан эрчим хүчийг түгээн ажиллаж байна.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657486
0 эможи

keyboard_arrow_up