“Нүүрсчин“ НЭР ДЭВШИГЧИД

2024 оны 6 сарын 12

Arslan.mn

Нийгэмд хариуцлага тооцох өндөр хүлээлт үүсгэн байж бүтэн жил яригдсан НҮҮРСНИЙ СОНСГОЛ. Хэдэн арван их наядын нүүрсний хэрэгт нэр холбогдсон ч уснаас хуурай гарч БҮР ЦААШЛААД УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшиж буй нөхөд ИЧИЖ АМЬДАР.

Энэ удаагийн сонгуульд  нүүрсний хэрэгт холбогдсон улмаар Авилгатай тэмцэх газраас зарласан жагсаалтад нэр нь дурайж буй экс ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/ нар нэр дэвшиж явна.

Өөр юу идэж уумаар болоод өлөн нүдлээд хууль тогтоох дээд байгууллага руу шунан дайраад байдаг байнаа эдгээр нөхөд. Хуулийн хамгаалалт хүсэж их хуралд шургалах бол энүүхэнд. Ямар сайндаа 76 хулгайч гэгдэх вэ дээ.

Авлигатай тэмцэх газраас 2022 оны 12 дугаар сарын 13-нд нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар нэр холбогдсон албан тушаалтнуудыг зарласныг нэхэн сануулахад:
1.    Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
2.    УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
3.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
4.    Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
5.    УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
6.    УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
7.    УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
8.    УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
9.    УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
10.    УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
11.    УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
12.    Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
13.    Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
14.    “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
15.    “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
16.    "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
17.    Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657482
1 эможи

Буриад
2024-06-14 06:42
Баттулга сонгогдохгүй шүү!!!!
Иргэн
2024-06-12 16:19
Баттулга төмөр замыг бүлэглэлээрээ тоносон бүгдэд нь БААТАР ГАВЬЯАТ өгсөн хил даваад лугатсан
keyboard_arrow_up