Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг 8 жилийн хугацаанд шинэ сургуультай, цэцэрлэгтэй, төрийн үйлчилгээ хүртээмжтэй болсон
2024 оны 6 сарын 12
Нэр дэвшигч Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүргийнхээ 7, 8, 20-р хорооны иргэдтэй уулзаж, хийсэн, хийх гэж буй ажлаа танилцуулахдаа нэг зүйлийг бодож суулаа. 2016 оноос хойшхи 8 жилийн хугацаанд яг энд Зурагтын дэнжид юу өөрчлөгдөв, бас юу өөрчлөгдөөгүй үлдэв ээ гэж.
- Япон улсын хөрөнгө оруулалттай шинэ сургуулийг мөн 291-р шинэ цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан байна. Үр дүнд нь хойд болон дундын бүсийн хүүхэд багачууд уул гүвээ даван сургууль, цэцэрлэгтээ очихоо больсон.
- 8-р хорооны 640 хүүхдийн шинэ сургуулийн барилгын 5 тэрбум төгрөгийн санхүүжилт энэ онд шийдвэрлэгдсэн. Ажил нь үргэлжилж байна. Энэ сургуулийн хажууд усан сан бүхий спорт цогцолбор барихаар төлөвлөсөн. Зурагтын дэнж усан сантай болно.
- Төрийн 470 төрлийн үйлчилгээг 24 цагийн турш хүссэн үедээ авах боломжтой Хурдан цэгийг саяхан байгууллаа. Иргэд төрийн үйлчилгээ авахаар хотын төв явах шаардлагагүй болжээ.
8 жилийн хугацаанд шинэ сургуультай, цэцэрлэгтэй, төрийн үйлчилгээ хүртээмжтэй болсон.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
657475
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс