Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй стандартыг бүрдүүлж, тэгш оролцоог хангах нь чухал

2024 оны 6 сарын 12

Arslan.mn

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллах үеэрээ тус аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцлоо. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй эрхзүйн орчин, стандартыг бүрдүүлэх, нийгмийн тэгш оролцоог хангах нь чухал гэдгийг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотголоо. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулан тогтолцооны шинэчлэлт хийж,  Монгол Улсын парламентад анх удаа нийгмийн салбар бүрийн төлөөлөл орж ирэх боломж нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг онцоллоо.  

Arslan.mn

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргын хувиар 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа мэдэгдэхийн зэрэгцээ улс төрийн бусад намд уриалж байжээ. Тэгвэл Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү амлалтдаа хүрч намын  жагсаалтаар нэр дэвшигчдийн дөрөвдүгээрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг буюу “Ахиллис Монгол”  төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн НЭМС-ийн багш О.Саранчулууныг багтаажээ.

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 115 мянга гаруй иргэн байдгаас 67 хувь нь орон нутагт амьдардаг бөгөөд тэдний 4400 гаруй нь Дорнод аймагт 4400 ажиллаж, амьдардаг байна. Тус төвийг ашиглалтад оруулснаар Дорнод аймаг төдийгүй, зүүн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд шаардлагатай үйлчилгээг үзүүлэхээс гадна орон нутагт шинээр 30 ажлын байр бий болжээ. 

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг зургаан аймагт барьж байгаа юм. Эдгээр аймгаас одоогоор Дорнод, Дархан-Уул, Дундговь, Хөвсгөл, Ховд аймагт тус төвийг ашиглалтад оруулаад буй. Цаашид 21 аймаг, есөн дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулахаар төлөвлөжээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657473
0 эможи

keyboard_arrow_up