ЖДҮ-чин НЭР ДЭВШИГЧИД
Хэрэг хуучирдаггүй. Иргэдийнхээ боломжийг булаагчдыг бүү сонго.
ЖДҮ-д нэр холбогдож жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесээ өргөжүүлэх боломжийг булаасан ч удаа дараа Улсын их хуралд суусан суухаар санаархаж нэр дэвшээд буй ширэн нүүртнүүдийг сануулж байна.
Тухайлбал Цахим харилцаа холбооны сайд, УИХ-ын гишүүн Н.Учрал л гэхэд аавынхаа эзэмшдэг Хүннү компанид 950 сая төгрөгийн зээл авч өгсөн. Хүннү групп 2014 оноос Нью Хүннү Финанс банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж эхэлсэн байдаг.
УИХ-ын гишүүн боов М.Оюунчимэгийн хувьд ЖДҮХС-гаас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй, мөн зээл авч өгсөн компани нь мөнгө угаасан байж болзошгүй гэсэн албан бус мэдээллүүд тухайн үед хэвлэлээр шуугиулж байв.
ЖДҮХС-ийн зээлд нөлөөлсөн, ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИАРАА ЗЭЭЛ АВСАН НЭР ДЭВШИГЧИД
- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн -“Хүй толгой” трейд ХХК, “Мөрөн агро” ХХК,“Тангад бадмаараг” ХХК “Тангад бадмаараг” ХХК, иргэн Тэрбиш, Анхням, Батцэцэг, Батболд
- УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ - “Бүрэн луу” ХХК
- УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Чойжилсүрэн “Солар хаус” ХХК
- УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар - “Хантай хайрхан” ХХК
- УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт - “Цант Алтай” ХХК
- УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг - “СОНЭ’’ХХК
- Сангийн сайд Б.Жавхлан - “Пример” инвестмэнт ХХК, ‘Жете майнинг” ХХК. “Алтан-Олом” ХХК
- УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан - Иргэн Мөнхдөл
- УИХ-ын гишүүн Б.Саранчимэг - “Сингапур хейлт кейр” ХХК
- УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Т.Тогтохсүрэн -“Өв сор хангай” ХХК
- УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал - “Хүннү” ХХК